АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫГ ХООЛООР ДАЙЛЖ БАЙГАА ГЭХ БИЧЛЭГИЙГ ЦАЦАВ

2018-07-18  

АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярыг өрөөндөө хоолоор дайлж байгаа гэх дүрс цахим сүлжээнд цацагдлаа. Энэ бичлэгийг хэн хийсэн, хаанаас ямар зорилгоор олон нийтэд цацаж байгаа нь өнөөдөртөө тодорхой бус байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг суудлаас нь хөдөлгөх ажил нэлээд эртнээс эхэлж, оронд нь хэнийг томилбол зөв бэ гэх олон нийтийн санал асуулга хүртэл явуулж, Г.Баасан санал асуулгад тэргүүлсэн тохиолдол ч гарсан.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүн гарын үсэг цуглуулан УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан албан бичгийг Их хурлын даргад хүргүүлээд буй. Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л албан бичиг хүргүүлж, ээлжит бус чуулганыг хуралдуулахыг хүссэн.

Хэрвээ ээлжит бус чуулган хуралдвал АТГ-ын асуудлыг хөндөх юм. Учир нь тэдгээр гарын үсэг зурсан гишүүд АТГ-т томоохон хэргүүд очоод замхардаг, дарагддаг гэж шүүмжилж буй. Мөн ээлжит бус чуулганаар “60 тэрбум”-ын гэх асуудал, Эрдэнэтийн 51 хувь, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын асуудлыг хөндөж, олон нийтийн нээлттэй сонсгол хийх гэж зүтгэж байгаа. Эндээс харвал ээлжит бус чуулган хуралдуулж, АТГ болоод одоогийн удирдаж байгаа дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх эсэх асуудлыг хөндөхийн тулд цахим сүлжээнд энэ бичлэгийг цацсан ч байж болох юм гэж хардах иргэд, олон нийт ч байна.

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Mongold.huuli..yagaad.heregjihee.bolichihson.yam.be.ATGyn.darga.uuruu.baitsaalt.yavuulah.erhgui.biz.dee.baitsaaltyg.murdun.baitsaagch.yavuuldag.daRGA.HUNDLUNGUUS.NULUULJ.BOLOHGUI 2018-07-22
ZOCHIN:atgYN.DARGYG.UMUURUH.HEREGGUI.ENE.HUN.HUULI.SAHIULAH.UUREGTEI.CH.UURUU.HUULIA.DEEDLEHGUI.BGAAG.BUGD.HARJ.BNA 2018-07-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?