АТГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ

2018-07-24  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-ыг хүчтэй шүүмжилж буй. Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, АТГ-ын удирдлагын асуудлыг ярих ёстой гэж үзэж байгаа. “АТГ-т томоохон хэргүүд очоод замхраад байна” хэмээн Их хурлын даргад албан бичиг хаяглан, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан. Түүнтэй хамт хорь гаруй гишүүн санал нэгдээд байгаа гэх. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс “хүч хавсран” ээлжит бус чуулган хуралдуулахыг нөгөө талаас нь “шахаж” өгч байгаа. 

Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярыг хоолоор дайлж байна гэх бичлэгийг олон нийтэд цацсан. Бичлэгийг зохион байгуулалттайгаар цацлаа гэх хардлага олон нийтийн дунд байна.

Тэгвэл АТГ зөрүүлээд Л.Оюун-Эрдэнийг  төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн ёс зүйн зөрчилтэй байна, зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцож өгнө үү хэмээн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд албан бичгээр ханджээ. АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд хуулиар олгогдоогүй байдаг. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд холбогдох хуулийн заалтыг зөрчиж байна гэдгийг албан бичигтээ онцолсон байна лээ.

Ер нь ингээд болж буй үйл явдлуудыг харахад АТГ-ын даргыг тойрсон улс төрөөр энэ зуныг авах бололтой. Бие бие рүүгээ бичиг шидэлцэж, АТГ ба Л.Оюун-Эрдэнэ гишүүний аль нь хүчтэйгээ үзсээр намрын халуунтай золгох биз ээ.

 

Ц.БАЯРЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
амка:Улс төрөө гэж хөгийн юм дөө. саяхан л ерөнхийлөгийн сонгуульд Энхболдыг дэмжээд явж байсан. одоо эсрэг болчихсон явж бйахын. үзэл бодол нь төлөвшөөгүй, мангар пацаан юм уу даа. шоу хийж нэр хүндээ өсгөх гээд байгаа юм уу даа 2018-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?