ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬ ХОЙШЛОХ УУ?

2018-07-24  

Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Ингээд 42-р тойрогт нөхөн сонгууль явагдахаар болж, холбогдох хуулийн дагуу ирэх аравдугаар сарын 7-ны өдөр санал хураах товыг тогтоосон.

Тэгвэл Үндсэн хуулийн Цэц дээр гурван иргэний өргөдлийн дагуу маргаан үүсгээд байгаа бололтой. Сонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр болбол тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албанаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Тэгэхээр төрийн албан хаагч нэр дэвших боломжгүй болчихоод байна. Мөн сонгуулийн зардлын дээд хэмжээг 120-оос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж нэр бүхий гурван иргэн гомдол гаргажээ. Үндсэн хуулийн Цэц энэ гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хэлэлцэхээр болсон байна. Хэрвээ Хэнтийн нөхөн сонгуулийн товыг тогтоохдоо хууль зөрчсөн байна гэж Цэц үзвэл 42-р тойргийн сонгууль хойшилж таарна.

Сонгуулийн санал авах өдөр хойшилбол тэр хугацаанд Хэнтийн аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэдийн төлөөлөл УИХ-д эзгүйрч, тэдний эрх ашгийн  асуудал хөндөгдөнө. Магадгүй энэ хооронд намуудын улстөржилт хэрхэн туйлдаа хүрэхийг таашгүй юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Юмыг дор дор он хийх ёстой цэцийн шударга явуулах боломж хангалтай байнлээ шүү саны талд бүү үйлчилж бай бандааш намын бузар луйвар хэвээр л байх болно шударга өрсөлд ард түмэн харж бна хэн нь хэн гэдэгийг сех шударга ажилж сур ард түмний татвараар цалинжиж байж 7сарын 1 болохгүй гэсэн баталгаа байхгүй шүү луйварчид хэр ард түмний эсрэг бна ард түмэн яг эгнэж хандах болно анхаар сонгууль болох ёстой хатуу сануулж бна 2018-07-26

Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?