АТГ: Н.ЭНХБААТАР АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДАЖ БАЙГАА

2018-07-25  

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, сүүлийн үед шалгасан хэргүүдийн талаар танилцууллаа. Албаны хүмүүс энэ сард хийсэн ажлаа таницуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.


-АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярыг өрөөндөө хоол цайгаар дайлсан гэх асуудал яригдсан. Өнөөдөр С.Баярт холбогдох хэрэг ямар түвшинд явж байгаа вэ?

- Монгол Улсын Ерөнхий сайд асантай холбоотой хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих, таслан сэргийлэх прокрорын саналаар шүүгчийн захирамжийн дагуу авч шалгагдсан. Шалгах ажиллагаа тодорхой хэмжээгээр хийгдсэн. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын холбогдох хэрэг дээр  үнэлэлт дүгнэлт өгч гадуур шалгаж байна. Хэрэг бүртгэлийн ажил дуусаагүй байгаа.

-Оюутолгойтой холбоотой хэргийн хяналт, шалгалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор дээрх хэрэгтэй холбоотой хүмүүст хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Мөрдөн шалгах үйл явц үргэлжилсээр байна. Тиймээс хяналтын хүрээнд тодорхой хүмүүс болон хэрэгт шалгагдсан эрхмүүдийг хилээр нэвтрэх эрхийг хаасан.

-АТГ-ын шалгаж буй хэргүүд яагаад улс төрийн нөхцөл байдалтай уялдаад байна вэ. Ямар учиртай юм бэ?

- Манайд ирж, шалгагдаж байгаа хэргүүд ямар нэгэн улс төрийн шинжийг агуулаагүй гэдгийг баттай хэлье. Иргэдийн хувьд биднээс их хүлээлт байгааг мэдэж байна. Гэвч мөрдөн байцаагчдын тоо цөөн, шийдэх хэрэг 30-аас дээш тул бид боломжоороо хэргүүдийг цаг алдалгүй шалгахыг зорин ажиллаж байна. Ер нь АТГ бүх үйл ажиллагаагаа прокурорын байгууллагын олгосон эрх үүргийн хүрээнд явуулдаг. Бид ямар нэгэн нам эсвэл улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй.

- Ерөнхий сайдын туслах байсан Н.Энхбаатарыг шалгаж байгаа гэсэн. Ерөнхий сайд АТГ-ын даргатай уулзан ажлаа өгөхийг шаардсанаас болж, түүний хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа 600 сая төгрөгийн авлига авч байгаад газар дээрээ баригдсан асуудал байхгүй. Одоогоор МИАТ-ийн Захиргаа эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэн шалгалт явуулж байгаа. Өчигдөр саатуулах арга хэмжээг авсан байгаа. Өнөөдөр шүүх үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ. Тиймээс уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

 

Б.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?