ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ САРЫН 30-НД ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХЫГ ШААРДЛАА

2018-07-26  

Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж дахин албан бичиг УИХ-ын даргад хүргүүлжээ.

Уг албан бичигтээ "Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэж заасан байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Е/15 дугаар албан бичгийг танд хүргүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай өөрийн саналыг хэлэлцэх асуудлын хамт өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын даргын зүгээс чуулган зарлах өдрийг хуульд заасны дагуу тохиролцон тогтоох арга хэмжээг авсангүй.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна" гэжээ.

Уг бичгийг судлан үзэж, энэ сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлж,ээлжит бус чуулганы хугацааг товлон зарлана уу гэсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?