МАН-ЫН БАГА ХУРАЛ ИРЭХ ДАВАА ГАРИГТ ТОВЛОГДЛОО

2018-08-02  

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, хоёр гол асуудлаар шийдвэрт хүрсэн байна. Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэнээс хойш МАН-ын нэг суудал эзгүйрээд байгаа. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болж, Д.Гантулгын оронд хэн Их хуралд суухыг шийдэхээр болсон. Энэ нөхөн сонгуульд МАН хэрхэн оролцох тухайгаа өчигдрийн хурлаар ярилцсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товтой холбоотой гомдол Үндсэн хуулийн цэцэд ирж, Цэц асуудлыг хэлэлцэхээр болсон. Тэгэхээр энэ нөхөн сонгуульд намуудын хэрхэн яаж оролцох, ямар улс төр өрнөх вэ гэдэг нь сонирхол татаж буй.

МАН өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаараа мөн Бага хурлын товоо тогтсон байна. Хэдийгээр Удирдах зөвлөлийн 30 орчим гишүүн бүгд ирээгүй ч хуралдсан улсууд ирэх даваа гаригт Бага хурлаа хуралдуулъя гэж тогтжээ. Бага хурлаар МАН-ынхан “60 тэрбум”-тай холбоотой асуудлыг авч хэлэлцэж, намын гишүүдийн ёс зүйн  асуудлыг ч хөндөж ярих нь тодорхой биз ээ.

 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?