МАН ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ИТГЭЛГҮЙ БАЙНА

2018-08-07  

Нөхөн сонгуулийн чимээ наашлав. МАН бага хурлаа хийж, нөхөн сонгуульд оролцоно гэдэг шийдвэр гаргалаа. Намын хурал ердөө л 2 цаг хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн нь анхаарал татлаа. Асуудлыг хурцдуулалгүй, гал авалцахаас өмнө хурлаа тараалаа гэж шинжээчид битүүдээ дүгнэсэн байна. Шийдвэр нэгэнт гарчээ. Тэгвэл нэр дэвшигч нь хэн бэ? Намын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан. Тэгвэл намын дараачийн сонголт нь Хэнтий аймгийн засаг дарга Ганбямба юм гэж МАН-ын Удирдах зөвлөл үзэж буй юм байна. Засаг дарга байж, ялалт авчирч чадахгүй бол түүнтэй хариуцлага тооцох бололтой. Харин Ганбямба бас "хулчийж" буй сурагтай. Тэр би дэвшээд нэмэргүй шүү дээ гэж журмын нөхдөдөө учирласан байна.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?