Монголд үйл ажиллагаагаа явуулж буй Турк сургуулиудын төгсөлтийн аттестат, дипломыг хүчингүйд тооцох Туркийн Засгийн Газрын шийдвэр гарсаныг Монгол улсад суугаа Турк улсын бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал баталгаажууллаа.
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын орлогоор терроризмыг санхүүжүүлж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Сургуулиудыг заавал хаана гэхгүй. Фето хэмээх террорист бүлгийн удирдагчийн үүргийг Вейсел Акчай гүйцэтгэж буй учир Туркийн Засгийн Газар түүнийг Турк руу шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах болно гэж Зууны мэдээ сонинд ярилцлага өгөхдөө онцолсон байна. Ийнхүү Монголд үйл ажиллагаагаа эрхэлж буй Турк сургуулиудын үйл ажиллагааг Туркийн засгийн газраас дэмжихгүйгээ илэрхийлсэн нь тус сургуульд суралцдаг зуун зуун монгол сурагчид, тэдний эцэг эхэд бас нэгэн асуудал үүсгэлээ.
Ц.ХИШГЭЭ