ИЗНН-ААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

2018-08-10  

ИЗНН Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хандсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо ИЗЗН-ыг бүртгэхээс татгалзсан юм. Энэ асуудалтай холбогдуулан тус намаас дараахь мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд "Иргэний Зориг Ногоон Намыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав. Монгол Улсын дээд хууль бол Үндсэн хууль бөлгөө. Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа дахин давтав.

Улс төрийн нам сонгуульд оролцсон тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, Дээд шүүх Үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол Улсад хэн дуртай нь хууль зохиож зохиосон хуулийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав. Тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан юм.

Сонгуулийн байгууллагыг намын томилгооны этгээдүүд удирдаж болохгүй, тэр дундаа "асуудал"-тай нөхдүүд бүр болохгүйг энэ үйл явдал харуулж байна. Сонгуулийн байгууллага нь сонгуульд оролцохыг бүртгэдэг этгээд болохоос бус яллах, шийтгэх, намын дотоод хэрэгт нь хутгалдах, гэм зэм үүрүүлэх ямар ч эрхгүй билээ. Үндсэн хуулийн суурь зарчмыг тэд хөсөрдүүлж, хуулийг өөрсдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэж, яахаас ч буцахгүй гэдгээ харууллаа. Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДАРГА ЦЭРЭНДОРЖИЙН ГАНХУЯГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?