ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ХАР 7 ХОНОГ

2018-08-13  

 

Сүүлийн долоо хоног Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайд болон, зарим эрх мэдэлтнүүдийн чих халууцсан, суудал доргисон өдрүүд өнгөрөв. Хүн амины хэрэг, осол гэмтэл гэдэг бол чих халууцаад өнгөрөх зүйл биш гэдгийг Ерөнхий сайд хэлж эрсхэн шийдвэр гаргасан нь ЗТХЯ-ны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байв.

Энэ сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байрны гадна хүн амины хэрэг гарсан юм. Яамны эрх мэдэлтнүүд архидан согтуурсны улмаас ийнхүү нэгнийхээ аминд хүрсэн хэрэг чих дэлсэж байтал 3 хоногийн дараа Дорноговь аймгийн Айраг суманд 286 дугаартай галт тэрэг осолдож, 88 хүн бэртэж гэмтэн, 2 хүний биеийн байдал тун муу байгааг мэдээллээ. Байгалийн давж болшгүй хүчин зүйлээс шалтгаалсан хэдий ч урьдчилан тооцох асуудал хөндөгдөх нь зүй. Мөн иргэн М нь Дарханы замд 10-р ангийн хүү эмээгийн хамт нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар сошиалд бичиж, ЗТХЯ-ны сайдыг огцрохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь олон мянган хүнд хүрсэн юм. Энэ хэрэг бол Дарханы замд өдөр бүр гардаг ослуудын зөвхөн нэг нь билээ.

Энэ мэтчилэн сүүлийн долоо хоног олон хүнийг амь нас, эрүүл мэндээр хохироосон "хар" долоо хоног байв. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлан алдаа дутагдал, амжилт ололтоо зэрэг ярихын сацуу эмгэнэл уучлалтыг нэгэн зэрэг мэдээлсэн юм. Тэрээр "Монгол Улсын төрд ажилаж байгаа төрийн албан хаагч нар, яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч биенийхээ амь насыг хөнөөсөн явдал үнэхээр харамсалтай зүйл болж байна. Энэ бүхний төлөө дахин уучлал хүсч байна. Сахилга хариуцлагыг шат шатандаа бэхжүүлэх ёстой гэдгийг энэ явдал маш тод харууллаа. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарт ёсзүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" гэсэн билээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа өнгөрсөн шөнө  02:00 цагт осол болсон газарт ирсэн гэсэн мэдээ байна. Харин харамсалтайгаар амиа алдсан хүүхэд, төрийн албан хаагч, осолд бэртсэн иргэдийн өмнөөс хэн хариуцлага хүлээх тухай тодорхой зүйл байхгүй хэвээр үлдлээ.

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:МАН унажээ 2018-08-13
зочин :нохой нэг бүдэрхээр 7 бүдэрдэг долоо бүдэрсэн хөл доголон болдог одоо доголонн яамаа дээр дооргүй бүгдийг 100% шинэчилж эрүүл яамаар соль хуучин ажилчид нь шинэ орчинд өөр ажилд оруулж цэвэр агаараар амьсгалуул Хүрэлтопор сайдаа энийг шинэчилэл гэнэ байгуул****д нэг бугширсан хорчид ихсээд ирхээр ингэж замбараагүй болдог юм 2018-08-14
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?