АЖИЛТАН НЬ ХАРАМСАЛТАЙГААР ТЭНГЭРТ ХАЛИХАД ДАРГА НЬ ГАРАА ДАЛЛААД, ИНЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙХ...

2018-08-13  

Ажилтан нь харамсалтайгаар тэнгэрт халихад дарга нь гараа даллаад, инээгээд зогсож байх...энэ хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан, олон түмэнд шилэн Цогоо нэрээрээ алдаршсан Б.Цогтгэрэл өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр  хариуцаж явсан яамных нь үүдэнд, хариуцаж явсан албан хаагч нь бусад албан хаагчдадаа зодуулж, амиа алдчихаад байхад инээмсэглэсээр гараа даллан явж одов. Ингэхдээ бүр Залуу хүний зам урт, хорвоо дэлхий уужим гэх мэт ерөөс сэтгэл эмзэглээгүй байдалтай дараах зургийг өөрийнхөө твитер хуудсанд жиргэжээ.

Энэ нь талийгчийн ар гэрт хэрхэн тусахыг анзаарч бодоогүй алхам уу, эсвэл...?

Нэг хүн тэнгэрт хальж байхад нэг нь ажлаа өглөө гээд төрийн ордонд “гэрийнхээ хувцастай” гүйж байх. Төрийн албан хаагчийн ёс зүй хаана байна вэ?

Тэгвэл үүнтэй ижил хүний амь яригдсан асуудал.

Өнгөрөгч хагас сайн өдөр буюу энэ сарын 11-нд Чингэлэг зөөх явцад өргөгч автокраны тросс тасарсны улмаас "Хурд" группийн барилгын туслах ажилтан 17 настай "У" толгойдоо цохиулан амиа алдсан юм. Энэхүү харамсалтай хэрэгт Барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Түмэндэлгэр” компанийн захирал н.Батхишиг  "Барилгын газар дээр гэнэтийн осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн төрөл садан, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байна” хэмээн хэвлэлийн хурлаар дамжуулан албан ёсоор уучлалт гуйв. Хэвэлэлийн хурал дээр ирсэн бүх ажилчид нь мэхийн уучлалт гуйж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн нь хүний ёс зүйг эрхэмлэснийх байлаа. Хүүгийн ар гэрийхний сэтгэлд ч нэмэртэй байсан болов уу.

Нэг нь төрийн өндөр тушаал хашигч, нөгөө нь хувийн компани. Үрэгдсэн хоёр амьны үнэ цэн яг ижил. Гэтэл төрийн албан хаагч уучлалт эрсэнгүй харин ч “Би эргэж ирнэ. Ёс зүйтэй төрийн төлөө ажиллана” гээд явж одсон нь өөрөө ёс зүйтэй үйлдэл мөн үү.

Энэ асуудлыг суудлаасаа сугарсан нэрээр л шийдчихэж болох уу.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:dampuu tortei manai ul s 2018-08-13
1111:Ug ni delguurees talkh avahdaa songolt hiideg bid, songuuli uguhduu bas songolt hiij surmaar baigaa wm. Zugeer l nam dagasan alia salbadai narig songosoor baigaad ene. Naad neg pad har wm chini 2020 ond bidniig martchihsan baina l gej, sanana, ner devshine, bid songono l doo. Tegeed 2021 ond dahiad l neg wm bolno l doo. Bid seheereh heregtei baina. 2018-08-14
Ганцэцэг:Иймэрхүү дүр зураг хаа сайгүй бололтой. Дорноговь аймагт Хулд гэж сум байдаг. Тэр сумын Засаг дарга Зоригт гэгч нь өөрийн нь хүүхдийг гаргасан нууц амраг Намдагийн Жавдалд төрсөн өдрөөр Прусс20 машин бэлэглэээд зогсохгүй Ьамгын газартаа мэргэжилтнээр авсан мэдээ байна. Ямар ч дээд сургууль төгсөөгүй, найзынх нь хэлснээр "Улаанбаатар"-ын өмнө хэдэн жил зогссоноос өөр ажил хийгээгүй хүнийг төрийн албанд авснаа АТГ-аас зөвшөөрсөн гэж байгаа энэ даргыг аймгийн удирд**** нь цээжээрээ хаан хаацайлсаар л байгаа гэнэ шүү. Төр дээрээсээ аваад дороо хүртэл дампуурсныг илтгэх тул энэ баримтыг хараарай 2018-08-14
төрийн хүн бишээ имиж байхгүй :барлаг гарвал гэж энэ иймээс төрийн түшээг язгуур гарлыг сайн судалж тавь угийн үе дамжсан барлаг гарвал хэзээ ч ёс зүйтэй байдаггүй юм энэ нөхөр угаасаа их далбига нөхөр элбэгээг муулж дарга нарын цүнх бариад дональд галуу шиг бүдэрч ойчооод гүйгээд байсан шанд нь сайд болсон шагнал зохисонгүй дахиад төрийн удирд****д бүү үзэгд түй түй цаашаа нов гэж хархаас хүйтэн царайтай 2018-08-14
зочин:барилгын ажилд осол аваар их гараад байгаа нь монголчуудын хэнэггүй зан, хэрэгждэггүй хууль, сахилга бат эмх цэгцгүй, ажилчдын мэдлэг муу байгаа нь гай болж байна ажилд авсан нь буруугүй ээ харин ч хүнлэг хүн байна үхүүлэе гэж авсан биш амьдралд нь туслах л гэж авсан байгаа шүүдээ иймээс хүнд тусалсан хүнийг бүү яллаасай билээ ямар далдыг хардаг шидэтэн биш хүнд өөрийн оноосон зам мөр байдаг түүгээрээ л явдаг юм. талийгчид их харамсаж байна ум мани бадмий хум 2018-08-14
Мөнгөа төлөөд албан тушаал авдаг МАН.:МАН-ын боловсон хүчин гэж иймэрхүү ичгүүр сонжуургүй ****нууд байдаг шүү дээ. Энэ шилэн хэмээх Б.Цогтгэрэл бас л хэдэн жилийн өмнө Н.Номтойбаяртай хамт хүчингийн хэрэг хийж байсан шүү дээ. МАН-д мөнгөө төлсөн **** ч албан тушаал хашиж болдог гэдгийг Н.Номтойбаяр олон удаа нотолсон доо. 2018-08-16
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?