“ХАНГАЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ-2018”-ЫН ШИЛДГЭЭР ОРХОН АЙМАГ ШАЛГАРЛАА

2018-08-20  
a5c4ce9fd260d94cc433a616ec43124a.jpg

Ардчилсан намын “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчдээс гадна Ардчилсан намын дэргэдэх байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцов. Мөн энэ удаагийн бүсийн чуулга уулзалтад зочин дүүргээр Багахангайчууд оролцож, туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцсон юм.

Гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд Ардчилсан нам шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэгээхэн хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд билээ. Монгол орноо бүсчлэн хувааж, анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийнхээ чадавхи, оролцоог сайжруулах зорилгоор эхлүүлсэн ажил хангайн бүст үргэлжилсэн юм. Залуусын идэвхи, оролцоо өндөр байсан нь энэ удаагийн бүсийн чуулганы онцлог байв. Үүний илэрхийлэл болгож, "Ардчилсан залуучуудын холбоо" өргөтгөсөн хуралдаанаа зохион байгуулсан. 

Түүнчлэн “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018”-д оролцогчид “Санаа-Сэдэл-Манлайлал” тэмцээнд оюун ухаанаа сорьж, сургалтад хамрагдаж, санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа”, “Ардчилсан намын үзэл баримтлалын танилцуулга”, “Орон нутгийн хөгжил, сорилт, олон улсын туршлага”, “Улстөрийн манлайлал ба багаар ажиллах удирдлага”, “Төрийн албаны инноваци”, “Залуучуудын оролцоо манлайлал”, "Улстөр дахь эмэгтэйчүүдийн оролцоо түүний ач холбогдол" зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдсан юм.

Энэ жилийн бүсийн отгон чуулганд оролцогчид спорт, урлагийн тэмцээнд авъяас, чадвар, хурд хүчээ сорьж, Орхон аймаг шилдгээр шалгарсан нь Ардчилсан намын түүхийг бичилцэж, түүчээлэн, өртөөлөх залуусын оролцоо, чадавхийн илэрхийлэл байлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:яасан гэж,увсийн намт болсон гэж үү ? рекцив эрдэнээ 2018-08-22
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?