ВАН И САЙД УВС АЙМАГТ ЗОЧИЛНО

2018-08-22  

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25 өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.

Энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг Хятадын тал хэрхэн харж байгаа талаар Хятадын ГХЯ-аас тодруулахад “Монгол улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын ТЗ-ийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25 өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Ван И сайд, Д.Цогтбаатар сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан хэвлэлийн хурал хийнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Монгол Улсын баруун бүс нутагт байрлах Увс аймагт зочилно. Хятад, Монгол улсууд нь найрамдалт хөрш орнууд. Хоёр орны харилцаа сайн сайхан хөгжиж, ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой урагшилсаар байна. Хятадын тал энэ удаагийн айлчлалаар хоёр орны Төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголтод тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх ажилд ахиц гарч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр тогтвортойгоор хөгжүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм.

Энэ удаагийн түүний айлчлалын гол ажил нь  нийслэлийнхний толгойн өвчин болсон, дэлхийн хамгийн том жорлон гэж нэрлэгдэхэд хүрээд байгаа төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах юм.

Зээлийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг барихад хятад ажилчдаар туслуулах асуудал яригдаж байгаа юм.

АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2018.08.23 

13:00 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ. / ГХЯ /

14:30 цагаас Сайд нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. /ГХЯ Мутрын түшээ танхим/

14:35 цагаас Хэвлэлийн хурал хийнэ. /ГХЯ мутрын түшээ танхим/

15:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхана.

16:00 цагаас Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхана.

2018.08.24

09:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана.

2018.08.25

13:05 цагаас 'Чингис хаан' ОУ-ын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт 'Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх' санаачилгын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцана.

14:20 цагаас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ' Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл'-ийн нээлтийн ёслол болно.

ВАН И сайд 2014 оны зургаадугаар сард Монголд айлчилж байсан билээ.

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?