СУ.БАТБОЛДЫН ЗАХИРАГЧААР АЖИЛЛАХ ХУГАЦАА ХӨГШИН ХОНИНЫ НАСГҮЙ БОЛЖЭЭ

2018-10-05  

Нийслэлийн засаг даргаар ажиллаж, намын даргын үүрэг гүйцэтгэгч хийж байх үедээ нийслэлийн намын хорооны гишүүдээр өөрийгээ хүрээлүүлж, дэмжлэг авч чадаагүй Су.Батболдыг нийслэлийн засаг даргаас нь "авч хаях" тухай асуудал дээр дооргүй газар авсан байна. Ялагдсан түүнд өөрийнх нь бүлгийн 32 гишүүн, дээр нь Нийслэлийн ИТХ-ын гишүүд ч тааламжгүй хандах болсноо илэрхийлж эхэлжээ. Түүнийг гуравхан саналаар давж МАН-ын Нийслэлийн намын хорооны тамгыг гартаа атгасан Сумьяабазар болон түүний нөхөд хэнээр Батболдыг орлуулахаа хараахан эцэслэн шийдээгүй аж.

Сумьяабазар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд гээд давхар дээлтэй учир өөрийнхээ өмнөөс хэн нэгнийг санал болгох нь тодорхой болж байна. Хамгийн боломжит нэр дэвшигчийн нэг бол Амарбаясгалан байдаг. Гэтэл тэр бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байдаг нь саад болоод байдаг. Дээр нь намын төв штабаас түүнийг холдуулах хүсэл сонирхол У.Хүрэлсүхэд алга. Ямар ч гэсэн Су.Батболдын Засаг даргаар ажиллах хугацаа хөгшин хонины насыг гүйцэхээ нэгэнт больжээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монгол хүн:Буулгана нураана гээд л эхэлсэн, одоо буулгасан, нураасан юм алга, хийсэн босгосон юм ч алга. Солихгүй бол дараагийн сонгуульд нийслэлийг алдах нь тодорхой болоод байна. Буулгана буулгаагүйн төлөө чамгүй юм авдаг тухай яриа их байна. Тэр Богд уулаад зам тавьсан нь өөрийн үнэгүй шахам авсан Мандширийн хийдийн жуулчны баазын орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой гэж ярьцгаадаг нь оргүй биш байхаа. Ер нь хотын дарга байхад дэндүү хомсхон жижиг нөхөр шүү дээ. 2018-10-07
зочин:Хүний ниййгэм архидалттай тэмцэж байхад , шөнө цуглаж архиддаг гудамж байгуулдаг Батболдод хуулийн хариуц**** хүлээлгэе 2018-10-08
иргэн:МАН-ынхаан,. хотын даргаа дэмжиж амласан амлалтаа хамтдаа биелүүлцгээе 2018-10-23
Зочин:Дагва гэж нэг давгүй залуу эртээд хотын хөгжлийн асуудлаар овоо юм яриад байдаг шүү 2018-11-02
Зочин:Дагва гэж нэг давгүй залуу эртээд хотын хөгжлийн асуудлаар овоо юм яриад байдаг шүү 2018-11-02
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?