У.ХҮРЭЛСҮХ БҮДҮҮН БҮЛЭГТЭЭ БУУЛТ ХИЙЖЭЭ

2018-10-22  

Энэ Засгийн газар "чадамжгүй" гэсэн үнэлгээг нэгэнт сонссон. "Өөрийнхөө Засгийн газраа унагаад баймааргүй байна шүү дээ" гэж У.Хүрэлсүхийн чихэнд шивнэх гишүүдийн тоо нэмэгджээ. Ийм засгийн газартай удсанаас, унагасан нь дээр гэх үзэл баримтлалыг АН төдийгүй, МАН-ын үлдсэн 32-ын бүлэг илэрхий дэмжих болсон. Дараачийн ерөнхий сайдын ч нэр дуулдаж эхлэв. Ерөнхий сайд Хүрэлсүх намтайгаа ч, засагтайгаа үлдэх нүүдлийг хийж эхэллээ. Тэр ямар ч гэсэн бүдүүн бүлэгтээ эхний буултаа хийлээ.

УИХ-ын бүдүүн 64-ийн бүлгийн сэтгэлд нийцсэн төсвийг өргөн барилаа, Ү.Хүрэлсүх, Хүрэлбаатар нар. Гишүүн бүрт мөнгө тараагаагүй ч, гишүүн бүрийн тойрогт 5 тэрбум төгрөг хуваарилсан ая тал зассан улсын төсвөөр УИХ-ын гишүүдийг " зулгуйдлаа". Өөрөөр хэлбэл, өөрийгээ ч, кабинетаа ч түр торгоох зорилго агуулсан ийм нэг хэврэг төсвийг улсын төсөв хэмээн ичгүүр сонжуургүй нэрлэн барьж чадлаа. Ингэснээрээ, МАН-ын гишүүдээс бүрдсэн 64-ийн бүдүүн бүлгийнхээ Засгийн газрыг унагах бодлыг сааруулсан байж магад. Төсөв яаж ч шийдэгдсэн бай Засгийн газрын үйл ажиллагааг хянах Монгол улсын ерөнхийлөгч, парламент дахь сөрөг хүчин, чөлөөт ард гэж бас бий. Тэд хяналт, шахалтаа үргэлжлүүлнэ. Мөн өөрийн намын нь 32-ын бүлэг сөргөлдсөн хэвээр. Энэ галыг унтраахын тулд 4-5 сайдаар " туг тахих" асуудал бүлгүүдийн хооронд үүссэн тухай мэдээлэл ордноос халиад удаж байна. "Шүд сугалах" буюу кабинетийн гишүүдээс " нэг хэсгийг нь цөмөх" жагсаалтад Эрчим хүчний сайд Даваасүрэн, Боловсролын сайд Цогзолмаа, сангийн сайд Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Саранчимэгийн нэр дуулдаж эхэллээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
AARII:ҮНЭН ҮҮ?? 2018-10-23
Огцоруул:Энэ 4 сайд дээр нэмээд Содбаатар, Батзориг нарыг огцоруул 2018-10-30
иргэн:МАН Ж. Эрдэнэбатын засгийг ямар ч бодлогүйгээр огцруулсан . Одоо нам дотроо ажлаа сайтар ярилцаж сахилга харуц****а дээшлүүлж амласан амлалтаа биелүүлэхэд бүхий л цагаа дайчлах л хэрэгтэй. Талцлалаа зогсоогооч ээээ 2018-10-31
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?