ТАТВАРЫН ДАРАМТЫГ БУУРУУЛНА ГЭСЭН АМЛАЛТААСАА МАН НЯЦЛАА

2018-10-23  

Улсын төсвийг татварын орлогоор бүрдүүлэх бодлогыг МАН-ын Засгийн газар, түүний Сангийн Яамнаас аль хэдийнээ боловсруулаад эхэлсэн байна. Түүний нэг илрэл бол хотын төвөөр зорчих унаа тэргэнд шинээр татвар оногдуулах. Түгжрэлийг сааруулах нэрийн дор хотын төвөөр зорчих унаа тэрэг бүрээс татвар оногдуулах шинэ журмыг нэвтрүүлэхээр зэхэж буйгаа сангийн сайд Хүрэлбаатар нуухгүй байна. Дээр нь 11-р сарын 01-нээс эхлэн замын уулзварын шар шугам буюу, гэрлэн дохио зөрчин шар шугам дээр зогссон машин бүрт 60.000 төгрөгний торгууль оногдуулах ажлаа эхлэхэд бэлэн болжээ. Татвар, торгуулиа алдахгүй авахын тулд хотын бүх уулзварыг шар шугамжуулж, мөн камержуулсан байна. МАН татварын дарамтыг арилгана гэсэн амлалтаасаа ухарч, ард иргэдээ санхүүгийн дарамтанд улам улам оруулж байна.

Монгол улсын Засгийн Газрыг У.Хүрэлсүх тэргүүлж буй нэртэй ч, удирдаж, залж буй нь Хүрэлбаатар гэж ярих болоод удаж буй. Энэ хүн бол Монголын топ,хөрөнгөлөг гэр бүлд багтах болоод удаж буй. Эрчим хүчний сайд, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн сайд зэрэг улсын мөнгө санхүү төвлөрсөн өндөр албан тушаалаас хоцорч үзээгүй. Увсаас сонгогдсон. Увсынхаа тойрогтоо, энэ жилийн төсөвт 50 тэрбум төгрөг суулгасан гэдэг шүүмжлэлд хариу хэлэлгүй өдийг хүрсэн. Энэ асуудлыг АТГ-ч сөхөж хараагүй хэвээр. Хэвлэлээр түүний тухай шүүмжлэл бүхий эрэн сурвалжилсан нийтлэл гардаггүй. Харин Солонгосын хэвлэлд түүнийг Монголын байгалийн баялгийг гаднынханд худалдахад оролцсон гэсэн нийтлэл гарсан. Энэ бол түүний тухай гарсан цорын ганц сөрөг сурвалжлага гэж хэлж болох. Судалж үзэх, сурвалжлах фигур мөн үү гэвэл мөн.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ENE HURELBAATAR CH DEE SHAL HUDLAA GAR SH DEE... 2018-10-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?