МОНГОЛ УЛСЫГ " ЗАЛГИХ" ТЭР АМЬТАН НЬ МАНГАС БИШ ТӨРИЙН ТҮШЭЭД ГЭДГИЙГ БАТЗАНДАН ДУУЛГАЛАА

2018-11-07  

Монгол улс дампуурлын ирмэгт ирсэн. Н.Энхбаяраар эхэлж, С.Баяраар үргэлжилж, Ч.Сайханбилэгээр дамнаж, У.Хүрэлсүхээр өрнөж буй энэ дампуурал хаа хүрч зогсохыг мэдэх хүнгүй болсон. Тэнд ерөнхийлөгч Баттулга гар мухардаж, энд ерөнхий прокурор Энх-Амгалан хүчгүйдэж, тэнд иргэд бухимдаж, нийгмийн хямрал болон давлагаалах чимээ наашилж байх шиг. Тэр тусам Төрийн түшээ гэж өөрсдийгөө дээдэлсэн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний давхар дээлээр зузаалж, нам ялгалгүй уралдаж идэж, булаалдан зодолдож буй нь ил гарч эхэллээ. Шударга ёс алдагдаж, ёс зүйгээ уландаа гишгэсэн гэдгийг 2019 оны улсын төсвийг хэрхэн зохиож, хэрхэн баталсан нь харууллаа. Гишүүд тойрог бүртээ 8 тэрбумыг хуваарилуулж, аймаг аймагт нь төсвийг задгайгаар тусгалаа. Хөгжлийн биш, сонгуулийн төсөв гэдгийг шударга гишүүний нэг Нарантуяа шүүмжлээд шүүмжлээд дийлсэнгүй. Төсвийг ингээд "идчихдэг " юм байж. Гэтэл төсвөөс гадна, бүхий л сангаас олгох зээлийг тэд мэдэлдээ авсан нь зөвхөн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангийн үйл ажиллагааг өнгөц шалгахад илэрлээ.

Энэ санг эрхэлдэг ХХАҮЯ-ны сайд Батзориг, Зам тээврийн сайд Содбаатар, нэжгээд гишүүд энэ хэрэгт орооцолдож, эхнээсээ хариуцлага хүлээх болов. Сайд нараас Байгаль Орчны сайд Цэрэнбат ч бусад сангуудаас ихээхэн хэмжээний зээл авсан гэх шинэ мэдээлэл цухалзаж эхэллээ.

Тэгэхээр зээл олгодог 29 сангийн үйл ажиллагааг ч ард иргэдийн хяналт, оролцоотойгоор шалгаж, ил болгох цаг болжээ. Шалгалт гэснээс шалгалтыг аргалдаг, хамгаалдаг, хуулиар хориглодог байдал энэ завхралыг гүнзгийрүүлсэн байна гэж дүгнэхэд эртдэхгүй. Сүүлийн жишээ гэхэд л, Монгол банкны шалгалтаар Хөгжлийн банкийг "идсэн" хүмүүсийн нэр тодорлоо. 

Тэр "антибаатрууд" болох АН-ын үеийн сангийн сайд фортуна хочит Батбаяр, хотын дарга, улсын баатар Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд О.Сономпил, Төрийн өмчид орон сууцны корпорацын захирал Гантулга, Барилга Хот байгуулалтын сайд, МАХН-ын зүтгэлтэн Баянсэлэнгэ нар Хөгжлийн банкны 6 их наяд төгрөгөөр мөн л тоглосон гэх мэдээлэл бий.

Хөгжлийн банкнаас олгосон 6 их наяд төгрөгийн 70 хувь буюу 4,2 их наяд нь буцаан төлөх найдваргүй гэсэн дүгнэлт гарчээ. Ингэж л улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр дээрхи улс төрчид " тогложээ". Тэгвэл Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авсныг, хувийн компанийн 190 км зам, "Сахал" хочит Эрдэнэбилэгийн 30 км замыг улсын төсвийн мөнгөөр худалдан авсан, Багануурт Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг алдагдуулсан Цахилгаан станц бариулах шийдвэр гаргасан нь ЖДҮДС-ийн хажууд ноцтой гэм хэрэг гэдгийг ч Батзандан гишүүн чуулганы танхимд сөхлөө. Эрх мэдрэлтүүд сүүлийн 20 гаруй жил улс орныг хөгжүүлэхэд ухаанаа уралдуулсангүй. Харин улс орны баялгийг цөлмөх,өөрсдийн өвөр түрийгээ түнтийлгэхэд ухаанаа уралдуулж, ёстой л " уралдаж хулгайлж, өрсөлдөж луйвардсан" нь захаасаа илэрч байна. Энэ нэрсийн жагсаалт хэр урт үргэлжлэхийг шалгалтын дүн тун удахгүй тогтооно.

 

 

 

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Baagi :Ter Elbegee nokhoi ene dampuurliin khaaguur yavsan be erkhem setguulchee.. Zarimiig ny nuuj khaaj bichij bolokhgui shuu... 2018-11-17
Baagi:Bagabandi nokhoig ilchilj bicheechee setguulchee. Ter **** you khiij ter Oyutolgoi goor damjuulan bidnii tayvariin mongiig, ulsiin mongiig ochnoon oor ny ideed suuj bdag bnaa. Zailval taarna Fucking cunt Bagabandi gegch.. 2018-11-17
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?