У.ХҮРЭЛСҮХИЙН СҮРЖИН ЭХЛЭЛТЭЙ ДАРЖИН КОНЦЕРТ

2018-11-15  

Өөрөө найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон, тун сүржин эхлэлтэй, хачин даржин төгсгөлтэй ийм нэгэн улс төрийн концерт дундаа ч хүрэлгүй төгсөх тийшээ хандав. Цагаан морь унасан, ардын баатрын дүрээр гарч ирсэн У.Хүрэлсүх үзэгчдийн сэтгэлийг тэр нэгэнт булааж чадахаа больжээ. Тэр олигтой гол дүр байж чадсангүй. Тунгаахад, гол дүрд тохирох ч жүжигчин биш байжээ. Хамгийн гол нь тэр зорилгоосоо хазайсан. " Авилгачдыг сөхрүүлнэ" гэсэн амлалтаасаа няцлаа.

"-Авсан зээлээ буцаачих. Ард иргэдээс уучлал гуйчих. Тэгвэл УИХ-д дахин нэр дэвшүүлнэ" гэж УИХ-ын чуулганы индрээс үг хэллээ. Энэ юу гэсэн үг вэ? "Авилгачдыг сөхрүүлэх" гэсэн үгнээсээ тэр няцлаа. Няцаад зогсохгүй, "Авилгачдын толгойг иллээ". У.Хүрэлсүх " Шударга ёсыг тогтооно" гэсэндээ хүрсэнгүй.

Тэр өмнөх удирдлагын адил албан тушаалдаа шигдэхийг хүсэж байна. Тэр улс төрийн хариуцлага тооцож чадсангүй. Авилгад орооцолдсон УИХ,Засгийн Газрын гишүүдэд улс төрийн шийтгэл оноож чадсангүй. Тиймээс концерт эхлэхэд пиг байсан театрын танхимыг үзэгчид нэг нэгээрээ орхин гарч буйг тэр өөрөө харж байна. Түүний концертийн төгсгөлийг хүлээж тэсэхгүй гэдгээ үзэгчид илэрхийлж байна. Бүр концертоо зогсоохыг Хаянхярваагаас өгсүүлээд шаардаж, гарын үсэг цуглуулж эхлэв. 

Энэ гарын үсгийн тоо У.Хүрэлсүхийн 32-ын багцыг давах нь ердөө л цаг хугацааны асуудал болон үлдсэн байна. Хүрэлсүх сэнтийдээ тогтох сүүлчийн давшилтаа хийж байна. Тэр бол УИХ-ын даргыг " авч хаях". УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, өөрийг нь эсэргүүцэгч Хаянхярвааг тэр 32:27 харьцаагаар " хүчиндэж" чадсан ч, УИХ-ын дарга М.Энхболдыг унагах нь хөг нь унтарсан байна. Хаянхярвааг хүчээр унагасны маргаашаас У.Хүрэлсүхийг огцруулах саналд МАН-ын УИХ дахь гишүүд идэвхийлэн гарын үсэг зурж эхлэв. Энэ гарын үсэгт у.Хүрэлсүхийн 32-ын бүлгээс ч Бат-Эрдэнээс өгсүүлээд нэгдэнэ гэдгээ илэрхийлсээр. У.Хүрэлсүхийн концерт ийнхүү өндөрлөх тийшээ ханджээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tUYA:SAIN TEMTSEEREI HURELSUH SAID AA MIYEGOMBIN ENKHBOLD CH AIMAAR HUN DEE TOIRON HUREELEGCH IHTEI 2018-11-15
tUYA:SAIN TEMTSEEREI HURELSUH SAID AA MIYEGOMBIN ENKHBOLD CH AIMAAR HUN DEE TOIRON HUREELEGCH IHTEI 2018-11-15
Duuya:ee l dee vgvi blgvi dee.ovoo temtseh n gej bodson chin 2018-11-15
иргэн:Намын дарга маань гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж ажиллаж чадсангүй ба засгийн ажлаа ч сайн хийж амлалтаа биелүүлж чадсангүй дээ, алдаа дутагдлаа яаралтай засаж , засгаа огцруулахгүй байж төлөвлөсөн ажлуудаа хамтраад хийвэл дээр юм. 2018-11-15
Zaan:Bolj, er hunii shunshiggui olon hogiin pop 2018-11-16
Baagi:Tegj erguulj gishuuneer tatna en ter bkhui shuu ESaidaa. Urd amlasanaaraa l temts. Tand amjilt... Bid demjij bgaa shuu... 2018-11-17
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?