У.ХҮРЭЛСҮХИЙГ "НУГАСЛАХ" НЬ ТОДОРХОЙ БОЛСОН, ТЭГЭЭД...

2018-11-21  

У.Хүрэлсүхийг "нугаслана". Ерөнхий сайдын сэнтийнээс У.Хүрэлсүхийг унагах тоолуур нэгэнт ажилласан. Түүнийг мянган бурхан хүрээлээд ч нэмэр болохоо өнгөрсөн. МNВ ч, Ийгл телевиз ч зүтгээд нэмэр болж чадахгүй. Засгийн газрыг огцруулах МАН-ын М.Энхболдын талыг баримтлагчид болон АН-ын улс төрийн шийдвэр нэгэнт гарсан. Тэр юунд алдав? -Би хамгийн хүчирхэг Засгийн газар байгуулна гэсэн. Юунд ч доргихгүй гэж У.Хүрэлсүх хэлж, УИХ-ын гишүүдэд Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг нөмөргөсөн. Тэгснээрээ хүчирхэг, доргишгүй, унашгүй бат бат бөх Засгийн Газар байгууллаа гэж андуурсан. Энэ бол түүний хамгийн анхны эндүүрэл. Засгийн эрхийг авахын тулд намаа дотор нь хувааж, хагалсан. Түүнийгээ эвлүүлж, нэгтгэж чадаагүй нь түүний хамгийн том алдаа. Тиймээс энэ цав томорч, энэ ан цав руугаа өөрөө "унахад" хүрсэн. Намаа удирдаж, УИХ-д 65 болсон боломжийг ашиглаж, улс орны хөгжилд нөлөөлөх дорвитой шийдвэр гаргаж чадаагүй. Ажлын байр шинээр бий болгож, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж чадсангүй.

Хамгийн сүүлд Засгаа авч үлдэх ахархан бодол тээж, гишүүдэд найр тавьсан төсвийг өргөн барьсан нь түүнийг дэгээдэх гогцоо болсон. Тэр 60 тэрбумыг ярьсаар жил тойрсон бол, түүнтэй эсрэгцүүлж ЖДҮ-г гаргаж тавьснаар түүний засгийг унагах нүхийг малтсан гэж үзэх үндэслэлтэй. Тэр хамгийн Хүчирхэг Засгийн Газар байгууллаа гэж зарласан. Энэ бол өөрийгээ Хамгийн Хүчирхэг Ерөнхий сайд гэж нэрлэсэнтэй утга дүйж байна. Тэгвэл энэ хүчирхэг ерөнхий сайд, хүчирхэг Засгийн газартайгаа унах цагаа хүлээж байна. Гадаа хүйтэрч, байгалийн жамаар гол ус мөстсөн бол Монгол даяар төрийн ажил царцаж, хөшжээ. Хүчтэй ерөнхий сайд Хүрэлсүхээс тойрон хүрээлэгчид нь хүртэл зайгаа авч эхлэв. 

-Би өөрөө Засгийн Газрын 50% гэж тэр хэлдэг. Хуулиараа ч тийм статустай. -Шударга ёсыг тогтооно. Авилгачдын нурууг бөхийлгөж, ард иргэдийн нурууг тэнийлгэнэ. Түүний төлөө амиа ч өгч чадна гэж цэргийн хүний ёсоор хэлж гарч ирсэн нь ард иргэдийн сэтгэлд нийцсэн.

МАНАН-гийн бүлэглэлийг илчлэх, Монголын улс төрийн цэвэрлэх зоригтой "аавын хүү" гарч ирлээ гэж түүнийг Монголын нийгэм түүнийг талархан угтсан.

Гэвч тэр ерөнхий сайд болсон эрх мэдэлд хүрсэн тэр цагаас хойш ямар нэг дорвитой алхам хийж чадсангүй. Хэлсэн ярьсандаа байж чадсангүй. Түүхэнд хүчирхэг, шударга гэж тэр бичигдэж чадсангүй.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1111:Tiim. Tantai sanal neg bna 2018-11-21
Zuv:Zuv zuiliig evteihen bichij sanal neg bna 2018-11-21
зочин :Засаг унахгүй ш дээ.Хүрэлсүх Миеэ луйварчинг зайлуулж чадна ш дээ 2018-11-21
зочин:Ард түмэн Хүрэлсүхийг дэмжинэээээ.ОК. 2018-11-22
Алтанхуяг гэж гайгүй сайд байсан байхооо:мйгйй 2018-11-22
зочин:Өөрөө энэхүү байдлыг өөрийнхөө хүссэн тал руу хандуулж бичжээ Угтаа бол тийм биш л дээ 2018-11-24
zochun:Угтаа бол яг тийм биш ээ гурав дах өнцөгөөс нь харж сур тийм ухаан бичигч нөхөрт заяагдаагүй л байх л даа 2018-11-24
setgeliin hoorol oo gej deer zahialgat:Humuusee bi neg l zuiliig c****alchlan zahie ee. Ard tumen Hurelsuhiig demjine gej hudlaa zuil bichdeg holsnii etgeed baigaa. Yag unendee Ard tumnii diileh mass Hurelsuhed ovilogogui,am,ajil 2 ni odor shono shig zoruutei sagsuu gej taagui huleej avdag yum.huleej 2018-11-24
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?