ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГООР МАН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВЛАА

2018-11-22  

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад МАН-ын бүлэг завсарлага авлаа.

УИХ-ын 11-р сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсөвийг баталсан билээ. Монгол Улсын 2019 оны төсвийг сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон гэж үзэн Х.Баттулга хориг тавьсан. Төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэснийг ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанд танилцуулсан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсөвт тавьсан хоригтой холбогдуулан УИХ-ын даргад албан бичиг ирүүлснийг танилцуулсан юм. Албан бичигт 2019 оны төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүдээс гаргасан саналын дагуу хоригт тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой хэмээн дурджээ. Ингэхдээ ирэх оны төсөвт зохих нэмэлт, өөрчлөлт оруулан батлах боломж байгаа бөгөөд ингэхдээ мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах санхүүжилт гаргах боломж байгааг тодотгосон.

Энэ асуудлыг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа 16.00 цагт дууссан тул ийнхүү чуулганаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан Хууль зүйн болон Төсвийн байнгын хороог дахин хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэх нь зөв гэсэн санал гаргасан. Мөн С.Эрдэнэ гишүүн тэдний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгч хоригтоо тодотгол хийж байгаа тул уг асуудлыг бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай байгааг онцлоод завсарлага авах хүсэлт тавьлаа.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг энэ сарын 28-наас өмнө чуулганаар эцэслэн шийдвэрлэх ёстой юм. Тиймээс МАН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч, хоригийг маргааш буюу энэ сарын 23-ны чуулганы үдээс хойшх хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?