М.ЭНХБОЛД, Ж.МӨНХБАТ НАРЫГ ДУУЛГАВАРТАЙ БОЛГОНО

2018-11-27  

У.Хүрэлсүхийн тэргүүлэх Монголын Засгийн Газрын дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн өдрүүд үргэлжилж байна. Ард иргэд улс орноо хөгжүүлээрэй гэж МАН-ыг дэмжин, УИХ-д 65 суудалтай болгож өгсөн нь алдаа байсныг саяхнаас гүнзгий мэдрэх болов. Нэг гишүүнээ гээж, УИХ-д 64-үүлээ үлдсэн гишүүд нь 32:32-оор хуваагдаж талцсан. Тэд намаа биш бүлэглэл, сонирхлоо дагасан.

2016 оны УИХ-ын сонгуулиар "Төрийг тогтвортой байлгана, мэргэжлийн Засгийн Газар байгуулна, ард иргэдийн амьдралыг дээшлүүлнэ" гэж амлан иргэд сонгогчдоос дэмжлэг авсан ч, амлалтаасаа ухарсан. Улс орны, намын эрх ашгаасаа дээгүүр хувийн эрх ашгаа тавьдаг гэдгээ нэгэнт харуулсан. УИХ ч тэр, бий болгосон Засгийн газар нь ч тэр үнэн дүр төрхөө харуулсан. Бие биенийхээ бузар булай, булхай, хулгайгаа бие биенээсээ өрсөн дэлгэж буй. Нийгмийг эрүүлжүүлэх гэж биш, нэг нэгнээ ялахын тулд бие биенийнхээ булайг дэлгэж байна. Тэдний өөр хоорондын тэмцэл нь Монгол улс "хүчирхийллийн төр", "хулгайч засаг"-тай гэдгийг дэлгэлээ.

ЖДҮ-гийн асуудлаар У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газар огцрох болзлоо хангасан. Хүрэлсүх шударга бол Засгаа огцруулах учиртай. Гэвч тэр сандал ширээ, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байна. Тогтохын тулд УИХ-ын дарга М.Энхболдыг унагахыг санаархаж байна. Түүнд нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хүч нэмж, дэм өгч буй. 

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, түүнтэй хамжигч, эсрэг бүлгийн толгойлогчийн нэг болох Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат нарт "номхотгох цамц" өмсгөхөөр шийдсэн мэдээлэл урсаж, өмч хөрөнгийн асуудлыг нь сонирхож, "битүү сануулга" өгч эхэлсэн.

Өнгөрсөн долоо хоногт хууль хүчнийхэн идэвхийлэн ажилласан, 461 ангийнхан чөлөөгүй ажиллаж буй мэдээлэл чих дэлсэх болов. Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх зуур, Монголын төрийн өндөрлөгүүд өөр хоорорндоо хэрхэн тулалдах төлөвлөгөөгөө лавшруулан хэлэлцэж, завгүй өнжлөө. Тиймээс Тусгаар Тогтнолын ойд зориулсан хүндэтгэлийн 256 хүчит бөхийн барилдаанд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын хэн хэнд нь саатах зав байсангүй. Энэ долоо хоногийн тэмцэл тэдний хувь заяаг шийдвэрлэнэ.

Тусгаар тогтнолын баярын өдрөөр дарга нар мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалыг тэр эвдэв. Төрийн ордонд МNВ телевизийг дуудаж ярилцлага өгөв. Тэгэхдээ ярилцлага гэхээсээ илүү мэдэгдэл хийлээ. Гол нь -Намайг оролдож болно. Монголын төрийг бусниулж үл болно. Та нарын элдэв өнгийн шахалтаар УИХ-ын даргын албан тушаалаасаа буухгүй. Төрөөрөө бүү оролд гэдэг үгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаяглалаа. Би ажлаа өгч үзсэн. Ерөнхий сайд байхдаа С.Баярт тамгаа гардуулж байсан. Хариуцлагаа үүрч, хүлээж сурсан. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсоны дараа МАН-ын даргын сонгуульд дахин нэр дэвшихээс татгалзсан.

Харин өнөөдөр УИХ-ын даргын үүрэгт ажлаас саналаараа огцроно гэдэг бол ажлаас, хариуцлагаас зугтахтай ижил. Тиймээс би хариуцлагаас зугтахгүй гэж тэр мэдэгдлээ. Түүнд Тусгаар Тогтнолын үндэсний бөхийн барилдаанд саатах зав гарсангүй.

Энэ хүн ерөнхий сайд болсноосоо хойш сүүлийн хоногуудад унтах нойроо умартан "ажиллаж" буй.

Нэгдүгээрт Засгаа тогтоох, хоёрдугаарт, М.Энхболдыг суудлаас нь унагах. Бүхий л арга чаргыг тэр хэрэглэж буй. Намаа атгаж, зангидаж чадахаа больсон учир иргэд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл рүү хандаж, тус дэм эрж буй. Хууль, хүчнийхэн ч цаг завгүй ажиллаж буй. Но-г нь илрүүлэх, нотлох баримт олохыг тэр шаардаж буй. Харин энэ өдрүүдэд ЖДҮ-д холбогдсон сайд нарын тоо нь нэмэгдсэн нь түүнд асуудал ургуулж, Засгийг аврах асуудлыг хүндрүүлсэн.

Х.Баттулга. Хүрэлсүхтэй хүч хавсайдаж буй. 60 тэрбумын хэрэг хаагдсан ч Хүрэлсүхийн даалгавраар ТЕГ энэ хэргийг дахин сөхсөн. Засгийг хамгаалах, УИХ-ын даргыг унагах ажилд түүний өмчийн С-1 телевиз идэвхийлэн оролцож буйг иргэд бэлхнээ харж буй. Тусгаар Тогтнолын ойд зориулсан хүндэтгэлийн Үндэсний хүчит бөхийн барилдаанд оролцох зав түүнд олдоогүй.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эх оронч:Энхбат гуайг гайгүй сэтгүүлч гэж хүндэлдэг байлаа энэ бичсэн юмнаас нь хараад өчүүхэн шаар байсан байнашдээ чааваас гэж ****тай хэдэн төгрөгнөөс гэр бүлд бактери халдах вийдээ 2018-11-27
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?