ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ МАН-ЫН БҮЛГИЙН 37 ГИШҮҮН ЭСЭРГҮҮЦЛЭЭ

2018-11-27  

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин МАН-ын 37 гишүүн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай өрнүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж, мэдэгдэл гаргалаа гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ч.Улаан, М.Оюунчимэг нар мэдээлэв.

Уг мэдэгдэлд, “Засгийн газрыг огцруулах нь бүтээн байгуулалтыг саатуулах, нийгэмд шударга ёсыг тогтоох ажлын эрч хүчийг сулруулж,  улс оронд эдийн засгийн хямралт байдал бий болгох эрсдэлтэй хэмээн үзэж байна. Иймд Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, сахилга, хариуцлагыг чангатгаж, шударга ёсыг тогтоож, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхыг УИХ-ын гишүүддээ уриалж байна” гэжээ.

Мөн Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан хоригийг УИХ хэлэлцээд, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрт шаардагдах хөрөнгийг 2018 болон 2019 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх болсон.

ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа учраас засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээн үзэж байна” гэж тус тус мэдэгдлээ.

Засгийн газрыг тогтвортой байлгах асуудлыг дэмжиж, 45 гишүүн гарын үсэг одоогоор зурсан байна. Д.Лүндээжанцан, Б.Батзориг нарын гишүүд гарын үсэг зураагүй ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Гарын үсэг зурж дэмжсэн гишүүдэд,

1. Т.Аюурсайхан

2.Л.Элдэв-Очир

3. Ц.Гарамжав

4.Л.Энхболд

5.Л.Оюун-Эрдэнэ

6.Н.Учрал

7.Х.Нямбаатар

8.Ч.Хүрэлбаатар

9.Н.Энхболд

10.Ө.Энхтүвшин

11.Д.Тогтохсүрэн

12.М.Оюунчимэг

13.Н.Цэрэнбат

14. Ц.Нямдорж

15.Ц.Даваасүрэн

16.Х.Болорчулуун

17.Ч.Улаан

18.С.Чинзориг

19.Х.Бадёлхан

20.Д.Дамба-Очир

21.Б.Жавхлан

22.Б.Баттөмөр

23.Д.Цогтбаатар

24.С.Батнасан

25.С.Батболд

26.Ж.Ганбаатар

27.Г.Занданшатар

28.Д.Сарангэрэл

29.Я.Содбаатар

30.Г.Солтан

31.Д.Сумъяабазар

32.А.Сүхбат

33.Ж.Энхбаяр

34.Б.Энх-Амгалан нар багтаад байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жаргал:Шал утгагүй юм МАНАН яах гэж засаг огцруулах гээд байгаа юм бэ ? 2018-11-28
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?