Улс төрийн 14 нам нэгдсэнээс 10 намын удирдлага өнөөдөр Төрийн Ордонд МАН-ын дарга, ерөнхий сайд Хүрэлсүхтэй уулзаж, сонордуулга гардууллаа. ИЗНН, МУНН, Хөдөлмөрийн Нам зэрэг намын төлөөлөл МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэд Улс төрийн намын хууль, Сонгуулийн хууль зэргийг өөрчлөхөд хамтран ажиллах саналаа бас хүргүүлэв.
Уулзалтанд У.Хүрэлсүхийн хамт Гадаад хэргийн сайд, намын нарийн бичгийн дарга Цогтбаатар байлцав.
Ц.ХИШГЭЭ