Ж.Батзандан гишүүнийг АН-аас хөөсөн. Намын шийдвэрээ дагаж мөрдөөгүй Лу.Болд, Мурат гишүүнд сануулга өгсөн. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Ийм шийдвэрийг АН гаргасан. Ж.Батзандан бол намын шийдвэрийг дагаагүйгээс гадна, намын эсрэг мэдэгдэл гаргасан. Намын бүлгийн гишүүн мөн, бүлэглэлийн гишүүн биш гэж мэдэгдсэн. Үүний төлөө Батзанданг хөөсөн гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.
Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, намын генсек Ц.Туваан нар оролцлоо.