ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛНА

2018-12-11  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 13-15-нд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр товлосон байна.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн чиглэлээр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Японы Засгийн газар 2018 оны эхний хагас жилд 34 сая ам.долларын туслалцаа үзүүлээд байгаа. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн.

Айлчлалын үеэр Япон улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 2019 онд бүрэн ашиглалтад оруулах мөн визний асуудлуудаар тус тус хэлэлцэхээр одоогоор төлөвлөжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:amjilt husie ee 2018-12-11
ДҮГЭР:ХҮН ШИГ ЯВААД ИРЭЭРЭЙ БУСДЫН АДИЛ ОНИГОО БОЛОВ ДОО !!! 2018-12-11
zochin:ЯПОНООС ХҮРЭН НҮҮРСИЙГ ДУЛААНЫ АРГААР ХАГАС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТАЛААР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИАЛ ЗҮГЭЭР ШҮҮ 2018-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?