Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлах үеэрээ Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулахаар тохиролцсон.
Энэ ажлаа яаралтай эхлүүлэхээр өнөөдөр нисэх буудалд хүрэлцэн ирж шийдэгдэж чадахгүй байгаа асуудлуудыг сонсож үүрэг чиглэл өглөө. Мөн хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулан ажиллахаа мэдэгдсэн юм.
Тэрээр "Энэ Засгийн газрын хийх ёстой чухал ажлын нэг Хөшигтийн хөндийн нисэх буудлыг ашиглалтанд оруулахад анхаарч ажиллах, ирэх жилийн 7-р сарын 11-нд нээлтээ хийх болно" гэж хэллээ. Уг нээлт нь Япон, Монголын хооронд түүхт өдөр болоосой хэмээн хүслээ.