УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2019-01-04  

a3fefd74-b702-4c54-a373-34ccdddab21b

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгасан бол 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заасан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байна.

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй юм.

Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр хандсан боловч “…хуулийн төслийн бүрдүүлбэр дутуу, дагалдах хуулийн төсөлд зардлын тооцоо болон холбогдох бусад судалгааг хийх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай гэх хуульд нийцээгүй шаардлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон амаар мэдэгдсэний улмаас энэхүү үйл ажиллагаа зогссон болно.

Хэдийгээр Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хууль тогтоомжийн төсөл боловсруулахад Засгийн газраас баталсан “хууль тогтоомжийн хэрэгцээ,  шаардлагыг  урьдчилан  тандан  судлах,  хууль  тогтоомжийн  төслийн  үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” аргачлалуудыг мөрдөх тухай заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “нийт 24 төрлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эдгээр аргачлалыг баримтлахгүй байх” тухай маш тодорхой заасан байна.

Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22-т “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой заасны дагуу өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БОЛОН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЭНД ДАРЖ ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИНА УУ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?