Улс орон бужигнах бүтэн нэг жилийн хугацаанд МАХН таг чиг байв. Бүр МАХН байна уу, үгүй юу? гэж зарим иргэд асууж байлаа. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн тв9-ийн эфирээр байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс юу анзаарагдав? -Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нар нийлж шударга бусын хонгилыг босгосон. МАНАН бол 2008 оноос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ц.Элбэгдорж нартай холбоотой гэж хэллээ. Харин шүүмжлэлийн гол бай болоод буй М.Энхболдын тухай сайн муу ганц ч үг гээсэнгүй.
Дараагийн удаа гэж улс төрд байдаггүй. 60 тэрбум, ЖДҮ аль алинд нь хатуу тооцоо хийх учиртай. Энэ УИХ-ыг тарааж, ээлжит бус УИХ-ыг зарлах нь зөв гэдэг байр суурийг илэрхийллээ. Энэ байр суурийг нь АН-ын дарга С.Эрдэнэ, МАН-ын 32-ын "Б" бүлгийн дарга М.Энхболд дэмжиж буй. Харин улс төр судлаач Бумдарь;- Энэ парламентыг нь тараах нь буруу. Юу ч хийж чадахгүй гэдэг нь сайн талтай. Ядаж муу юм хийж амжихгүй. Тиймээс энэ парламенттайгаа 2020 оныг үзэж, ээлжит сонгуульдаа орох нь зөв гэсэн байр суурийг Комментатор нэвтрүүлэгт орохдоо илэрхийллээ.
Ц.ХИШГЭЭ