ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ОГЦРОХ М.ЭНХБОЛД СҮҮЛЧИЙН СУМАА ТАВИНА

2019-01-21  

Зөвхөн М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас унагах зорилгоор баталсан хууль нэгэнт хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын дөрвөн гишүүн Байнгын хороонд өргөдөл гаргаснаар М.Энхболдыг огцруулах үйл ажиллагаа эхэлнэ. Улмаар энэ долоо хоногийн төгсгөлөөр УИХ-ын чуулганаар эцэслэнэ. Ямар шийдвэр гарах нь нэн ойлгомжтой. Харин албан тушаалаасаа буух М.Энхболд хариу ямар нүүдэл хийх вэ? гэдэг нь анхаарал татаж байна. Намаа, хотоо, УИХ-аа алдсан, ирэх өдрүүдэд УИХ-ын даргын албан тушаалаасаа хагацсанаар М.Энхболд улс төрийн бүх эрх мэдлээ алдах болно. Түүний толгой дээр бөөн хар үүл хөшиглөх болно. Тэгвэл өөр дээрээ буух аянгийг тэр хэрхэн зайлуулах бол гэдэг тунгааж бодох л зүйл. Алдагдсан бүхнийг эргүүлж авах ганцхан арга зам түүнд үлдсэн. Энэ бол УИХ-ыг тарааж, ээлжит бус УИХ-ыг зарлах. Үүний тулд үлдэх хэд хоногт ухаанаа уралдуулах болов уу? УИХ дотроос АН-ын дарга С.Эрдэнэ, гаднаас МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнийг дэмжиж буй.

Өөрийн нь халаасны 20 гишүүн буй. Тэд УИХ-ыг тараах санал дэвшүүлж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ тоо 19 хүрэхэд л УИХ чадамжгүй болж, тарах магадлал бий, хуулиараа. Өөрөөр хэлбэл 57, түүнээс доош гишүүнээс УИХ бүрдвэл чадамжгүйд тооцох хуулийн заалттай. Тэгэхээр 20 гишүүн гарын үсэг зураад гишүүнээсээ татгалзахад энэ УИХ өөрөө тарчих үндэслэл харагдаж байна. Тарахгүй байх нэг гарц бий: Тэр бол өргөдлөө өгөн гарсан гишүүдийн оронд нөхөн сонгууль явуулж болох. Үүнийг аль аль тал нь нягталж буй нь мэдээж. Ажиглавал, хуулийн зүйл ангийн тоглолт л үлдсэн. Хуульд, сонгуулиас жилийн өмнө дахин сонгууль явуулах эрхгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл 20 гишүүн 2019 оны 6-р сард УИХ-аас гарваас энэ УИХ тарах нь ойлгомжтой болж байна. Ийм нөхцөл байдал үүссэн байна. Байдал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Д.Алтаа:Төрийн ноён нуруутай, буурь суурьтай ганц хүнийг огцруулах нь. М.Энхболд сүүлийн үед үүнийг хүлээж байсан ч байх. Огцруулах хууль нь байсан бол энэ хүн аль хэдийнэ огцрох байсан байх. Хууль дор захирагддаг, хуулиа дээдэлдэг төрийн хүн гэж түүнийг л хэлнэ. 2019-01-22
З. Балтаа:Өө энхболд гуай чинь Улаанбаатарын газрыг гишгих газаргүй болтол "Хууль дээдлэн" зарсан юм уу. Энхболд гуөй чинь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө 20 тэр бум төгрөг 30 минутын дотор барьцаагүй авч тараахдаа "Хууль дээдлэн" тараасан юмуу Хуцав аа 2019-01-22
Зочин :Тараад тэд бүр сураггүй болно.Огцрох л боломжийн хувилбар 2019-01-23
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?