“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

2019-01-28  

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлгийг байгуулж байгаа гэдгээ мэдээллээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, улмаар Монголын баялгийг хүн бүрд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Таван толгойн орд газрын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллароор олгох гэж байсныг зогсоосон. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гадны компаниуд шаардлагатай баримт, материалыг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байгаа. Энэ материалиудыг гаргаж өгөхгүй бол ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт үнэн бодит гарахгүй. Тиймээс бид УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг гадны компанид худалдсан тухай мэдээллийг шалгасан. Энэ мэдээлэл үнэн. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч компани Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатын байгууллагаар хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг батлуулжээ. Тодруулбал, Сингапурт үүсэн байгуулагдсан компанийг эзэмшигч 1995 оны тавдугаар сард төрсөн Б.Номуундарь гэх охинд шилжүүлсэн байна. Энэ хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан"  гэж хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Стратегийн 34 ордоо төрийн мэдэлд авч, Монгол түмэн ашиг хүртэх цаг болсон. Тиймээс Баялагтаа эзэн Монгол хөгжинө, баялагтаа эзэн болсон Монголчуудын амьдрал сайжирна" гэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?