Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг 1-р улиралд багтаан олгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.
У.Хүрэлсүх хэлэхдээ “Өнгөрсөн онд 724 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ орлогоос хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хүртээх учиртай. Монгол хүн болж төрсний хувьд, монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх учиртай. Баялагтаа эзэн байх хамгийн том алхам бол энэ юм. Энэ ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.
Цаашид засгийн газарт ашигт малтмалын салбараас олж буй орлогыг иргэддээ хуваарилах бодлого барихаа онцлон тэмдэглэлээ.