НӨХӨН СОНГУУЛЬД АН, МАХН ХАМГААС ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙНА

2019-02-15  

-Энэ нөхөн сонгууль бол улс төрийн ямар ч ач холбогдолгүй гэж МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл харин хэлж, намынхаа болон өөрийн байр сууриа илэрхийлсэн.

МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсан. Үүнээсээ болж шүүмжлэлд өртсөн тэрбээр тухайн үед баримталж байсан байр сууриа өөрчлөхийг үгүйсгэхгүй. Нөхөн сонгуульд дэвшвэл түүний ялах магадлал өндөрссөн. Тэр нэг жилийн өмнөх Хүрэлсүх биш болсон.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуулийн суудал онгойхыг туйлаас хүсэж хүлээж байсан цорын ганц хүн гэж хэлж болно. 2016 онд УИХ-д нэр дэвшүүлэлгүй хассаны "реванш" авахыг тэр хүсэж буй. Хэдхэн сарын өмнө нөхөн сонгууль болсон бол тэр ялах байсан. Нөхөн сонгуульд зориулж тойрогтоо ч ажилласан. Гэхдээ одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Харин АН, намын дарга С.Эрдэнийн хувьд энэхүү нөхөн сонгуульд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй болсон. Батзанданг намаас хөөснөөс болж, Лу.Болд намаас гарах өргөдлөө өгсөнөөр АН УИХ-д бүлэггүй болох бодитой аюул заналхийлсэн. УИХ-д улс төрийн нам бүлэгтэй байснаар намын байр суурь илэрхийлэх, бүлэг завсарлага авах, чуулганы хэлэлцэх асуудалд санал оруулах, түүнийг батлах эрх үүргийг эдэлдэг. Тэгвэл бүлэггүй болсноор энэ бүх эрхээ алдах дээрээ тулсан. Тэд нөгөө Жавхлан, Баасанхүүгийн хэмжээнд унах дээрээ тулсан. Тиймээс Лу.Болдыг аргацаахын оронд нөхөн сонгуульд ялалт байгуулж чадвал УИХ дахь бүлгээ хадгалах юм.

Тиймээс АН-ын нөхөн сонгуульд оролцох байр суурь өмнөхөөсөө өөрчлөгджээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярт сайн, муу нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн улс төр шинжээчид дүгнэлт хийж эхэллээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин99:Намбарын хүү ялж, Цахиагийн хүүгийн оймс гозойж магадгүй л байна даа. 2019-02-15
zochin:enkhbayar dargiig demjij bna uls toe goe bno shuu amjilt 2019-02-18
иргэн:Намбарын хүүн дэмжих хэрэгтэй санагдана ямар өчүүхэн хэргээр шоронд хийлээ. илэрчих гээд байсан зүйлүүдийг нь одоо илчлэх цаг нь болсон. боломжийг нь олгохын тулд энэ хүнийг гаргах нь зөв цагийн аяс зөв тал руугаа /иргэд рүү/ эргэж байгаа гэж горьдож байна 2019-02-26
иргэн:Эрдэнэ чи үз дээ яахав Нийгмийн даатгалын хөрөнгөөр гайгүй туйлсан **** гар АН-ыг хаана хүргэхийг чинь харъя даа 2019-02-26
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?