ДУУЛГАВАРТАЙ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА НЭВТЭРЛЭЭ, ТЭР НЬ НАМААСАА ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЛ ҮЗҮҮЛЭХ

2019-02-19  
Ийм аргыг АН-ын дарга С.Эрдэнэ намын шийдвэрийг дагаагүй, дуулгаваргүй гишүүддээ хэрэглэсэн. УИХ-ын гишүүн Батзанданг намаасаа хөөж, Лу.Болд, Мурат нарын гишүүдэд сануулах шийдвэр тохсон. Харин Лу. Болд дээрхи шийдвэрийг нь эсэргүүцэж АН-аас гарах өргөдлөө гаргасан. Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх намын шийдвэрийг сөрөн Нийслэл хотын Засаг даргын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан С.Мөнхчулуунд номхотгох дээл өмсгөлөө. Түүнийг МАН-ын УЗ-өөс Намаас түдгэлзүүлэх шийдвэрийг Засаг даргыг сонгох НИТХ-ын хурлын өмнө гаргасан байна. Ингэснээр өөрийн халаасны хүнийг Нийслэлийн Засаг даргаар сонгох замаа засаж амжсан байна. МАН, түүний Удирдах Зөвлөл, нийслэлийн иргэдийн сонголт, санаа бодлыг ийнхүү уландаа гишгэлээ. Тэд Улаанбаатар хотыг 2 сар гаруй хугацаанд удирдлагагүй байлгасны эцэст, хүчирхийллийн замаар Засаг даргыг сонгох хэлбэрийг сонголоо.
 
Нийслэл хот 45 төлөөлөгчтэй. Тэд иргэдээс сонгогдсон. Иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх учиртай хүмүүс. Тэд өнөөдөр иргэдээсээ нүүр бурууллаа. Тэд намдаа л үнэнч зүтгэнэ гэдгээ сүүлийн өдрүүдэд харууллаа. Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон эдгээр гишүүд нийслэлийн иргэддээ хэлэх үггүй боллоо.
 
 
Харин энэ Мөнхчулуун гэж залуу Нийслэлийн иргэдийн төлөө санаа тавьсан, нийслэлээ хөгжүүлье гэж зүтгэсний төлөө Намаасаа банга хүртлээ. Түүнийг сонгуульд дахин өрсөлдөхөөс холдуулж, намаас түдгэлзүүлэх шийдвэрийг МАН-ын Удирдах Зөвлөл гаргалаа. Мөнхчулуун өнөөдөр хүчирхийлэлд автан ялагдсан ч, маргааш түүнийг иргэд дэмжих магадлалтай.
 
 
 
Ц.ЭНХБАТ
 
 
 

КОНТРОЛ МЕДИА БЭЛТГЭДЭГ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...

"КОММЕНТАТОР"

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Монгол Улс мандан бадраг 2019-02-19
Zochin:Nam bolovson khuchin sain beltgekh heregtei. Neg tolgoitoi baij baij moriin hotolboroo heregjuune biz dee. Tiim uchraas Hurelsukhiin zov.2020 ond Nam ylagdval hen hariuts**** huleekh ym Medeej Hurelsukh Sumiyabazar nar tiim uchraas oorsdiin sain bolovson khuching tavikh n zov 2019-02-19
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?