Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Онцгой байдал зарлах нь үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцохгүй. Зөвхөн шаардлагатай санхүүгийн материалыг шалгана.
“Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт үйлдвэрт очиж ажиллана.
Мөн ЦЕГ, ТЕГ-аас мөнгө угаалттай холбоотойгоор зарим нэг хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдөр прокурорт хандана. Прокурор жил орчмын хугацаанд цагдаагийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан гэж үзэж байгаа" .
Аливаа асуудлыг эцэслэх нь Засгийн газрын үүрэг бөгөөд өөрсдөөс шалтгаалах зүйлээ хуулийн хүрээнд авч ажиллана гэдгийг тэрбээр тус тус онцоллоо.
О.НОМИН