"Монгол Улсын Хуул зүйн, дотоод хэргийн сайдын хувиар тэдгээр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү.
Тухайн үед "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа шүүхийн хамтарсан ажлын хэсэг хууль бус арга хэрэглэж, хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэж үзэн, хуулийн байгууллагынхан 1937 оны аргыг хэрэглэлээ" Ц.Нямдорж гишүүн хэмээн мэдэгдлээ.
Тухайн үед тагнуулын хоёр ажилтан хоригдсон. Яахаараа хэргийн шийдвэр гүйцэтгэл дээр тагнуулаас гар бие оролцсоныг гайхаж байна. Би сайдын ажлаа хүлээж авангуутаа нэг хүнийг ажлаас нь халсан юм. Тагнуул холбогдсон энэ асуудлыг дахин шалгана.
Шоронд хоригдож байгаа иргэдтэй очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, шоронд 20-25 жилийн ял авсан тэдгээр хүмүүсийг би суллаж гаргана гэж бодож байна. Тэд тодорхой хүний нэр усыг нь дурдаад, мөнгө төгрөгийг нь хэлээд, авсан өгснөө ч ярьсан байгаа гэж хэллээ.
З.НУРЖАН