Л.Гансүх саяхан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон. Нэвтрүүлэгийн дараагаас янз бүрийн хэлбэрээр хохирсон хүмүүстэй холбогдсон байна. Нэгэнт хонгил дундуур туулсан хүний хувьд энэ хүмүүстэй хамтарч "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ-ыг байгуулснаа зарлалаа. Цаашид хонгилд хэлмэгдсэн бүх хүмүүсийг бидэнтэй холбогдохыг мэдээллийг үеэр уриаллаа. Тэрээр хонгилд орж хэлмэгдсэн хүмүүсийг гурван хэсэг болгон хуваажээ.
Эхнийх нь : Хонгилд орж бизнес, лицензээ дээрэмдүүлсэн, хилсээр шийтгэгдэн шоронд орсон
Удаах нь : Шүүх, прокурор, АТГ, цагдаа, тагнуулд шургалсан хонгилын гишүүд, тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх
Гутгаар : Хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, гэжээ.