ХЭНТИЙН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ БАС НЭГЭН ШАЛТГААН ОЛДОВ

2019-05-07  

-Нөхөн сонгууль зарласан нь хууль бус зүйл. Гантулгыг чөлөөлдөг газар нь УИХ биш. Тийм хууль дүрэм, журам Монголд байхгүй. Дээр нь Гантулгын гэх хэргийг эцэслэн шийдээгүй.

Ийм тохиолдолд нөхөн сонгууль зарлаж буй нь хууль зөрчиж байна. Сонгууль болсон ч, тэр нь хууль бус сонгууль гэж тооцогдоно. Маш их үргүй зардал гаргах гэж байна. Тиймээс би энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж судлаач Ганхуяг сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр үйл явдал өрнөвөл, Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль хойшлох нь. Энэхүү шүүхийн процесс нь 7-р сарын 1-нийг давж сунжирвал, сонгуулийн хуулиар нөхөн сонгууль явуулахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, энэ УИХ 75-уулаа хугацаагаа дуусгана гэсэн үг.

Ийм нүүдлийг судлаач Ганхуяг сэдлээ. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр судлаач Ганхуягийг намаасаа шахаж байсан түүхтэй. Тэгвэл Н.Энхбаярын Монголын Их улс төрд эргэн орох үүд хаалгыг судлаач Ганхуяг ийнхүү "хаав".

Ийм нэгэн улс төрийн нүүдлийг хаа нэгтэйгээс, хэн нэгэн эхлүүлнэ гэж таамаглаж байсан нь ийнхүү биеллээ оллоо. Түүнийг гардагч нь Ганхуяг болов. Харин түүнд захиалагч бий эсэхийг одоохондоо тааж хэлэхэд бэрх.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?