Н.ЦЭРЭНБАТ: ГАДАРГЫН УСЫГ ТҮЛХҮҮ АШИГЛАХ “ХӨХ МОРЬ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2019-06-10  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зэрэг салбарын сайд, удирдлагууд, усны салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Х.Баттулга: Усны бодлого, засаглалын асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч хэлэлцэх цаг нь болсон

Afbeeldingsresultaat voor Х.Баттулга усны

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттлуга хэлэлцүүлэгийг нээж хэлсэн үгэндээ Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна.

Байгалийн баялаг усны нөөц ашигласны төлбөр ямар нэг хэлбэрээр хийгдэж байгаа ч зарим салбарт усны үнэ цэнийг ахиулах, төлбөрийг хуулийн дагуу зөв зарцуулах шаардлага чухал байна. 2018 оны байдлаар ус ашигласны төлбөрт 46.7 тэрбум төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.

Цаашид бид цэвэр усны нөөц, хамгааллыг сайжруулахыг тулд    хур тундасны усыг нөөцөлж, ус дахин ашиглах системыг олон улсын туршлагад нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ бүхнээс үзвэл Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болоод байна.

Тиймээс усны бодлого, засаглалын асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч хэлэлцэх цаг нь болсон гэдгийг онцоллоо.

 

      Усны агентлаг 2020 онд байгуулагдана

Хэлэлцүүлэгийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл танилцуулсан бөгөөд Усны салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн байгаа ч анхаарах олон асуудал бий. Усны асуудал зөвхөн БОАЖЯ-ны асуудал биш учир бүх яам агентлагын хамтын ажиллагаа чухал.

Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл байдлын үзэл баримтлалд зааснаар цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхыг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог  хангахад анхаарч буйгаа дурдлаа.

“Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” хэлэлцүүлэгийн хүрээнд Монгол орны усны асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмж гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар болов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гарах зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?