АЗХҮҮ ХЭМЭЭХ ХОТОН ШУВУУГ ИЖИЛ СҮРЭГТ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ

2019-06-14  

Бууны суманд шархадсан хотон шувууг анх Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг ноднин 11 дүгээр сард  Чандмань сумын Сүлжээ багт буудуулж шархадсан байхад нь олжээ. Тухайн үед шувууны зүүн далавч болон хөл гэмтсэн, нисэж чадахгүй байсан байна. Ингээд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагад мэдэгдэж гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээж байсан юм. Тус байгууллагын хамт олон шувуунд “Азхүү” хэмээх нэр өгсөн байдаг. 

Аз хүү нэртэй хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай.  Тус шувууг Хар Ус нуурын  орчимд ижил сүрэгт нь нийлүүлжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 62 хотон шувуу өндөглөн зусаж байгаа юм.  Хуулиар хамгаалагдсан ховор хотон шувууны  амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлсэн байна. Тухайн шувууны хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах ажлыг биологич Ц.Ганболдын гэр бүл хариуцан ажиллаж байсан юм.

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨРТ ШИНЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭМЭГДЛЭЭ
“ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ-2” АЯНЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН УЛС ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ IV ХУРАЛДААН СӨҮЛ ХОТНОО БОЛЖ ӨНГӨРӨВ
"ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААР ДОЛДУГААР САРД ДАМЖИН ӨНГӨРНӨ
ОУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХУРАЛДАЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН IV ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Б.ЭРДЭНЭХҮҮД УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ САНАЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД УЛАМЖЛАХААР ТОГТОВ
БАЙГАЛЬД ХОХИРОЛ УЧРУУЛАГСДАД ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ
ЧЕХ УЛСААС ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН Б ХЭСЭГТ 4 ТАХИЙГ НЭМЖ НУТАГШУУЛНА
ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК 38 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?