АН-ЫН ГИШҮҮД С.ЭРДЭНИЙГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА

2019-06-18  

Өнөөдөр буюу /2019.06.18/-нд СХД-ийн АН-ын гишүүдийн зүгээс С.Эрдэнийг огцруулах олон үндэслэл, шалтгаанууд байгаа талаар мэдээлэл хийлээ.

"АН-ын удирдлагууд буруу бодлого шийдвэр гаргаснаас болж намын ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. 06 сарын өмнө 20 хувьтай байсан намын рейтинг өнөөдөр 7 хувь болтлоо буурсан. Цаашид энэ янзаараа байвал улам л дордох шинжтэй байгаа учраас С.Эрдэнэ даргыг огцруулах хангалттай үндэслэл байна" гэж СХД-ийн АН-ын гишүүд дэмжигчид хэллээ.  

Мөн СХД-ийн АН-ын гишүүн Э.Бямбацэрэн хэлэхдээ “Аймаг, дүүргийн намын дунд шатны байгууллага руу С.Эрдэнэ дарга өөрийн төлөөний хүмүүсийг тавьснаар намууд дотроо хуваагдаж байна. Жишээвэл өөрийн төлөөний хүн болох Н.Батцогтыг СХД-ийн АН-ын даргаар тавьсан. Мөн намын гишүүд дэмжээгүй байхад өөрөө дур мэдэн шинээр дарга томилдог. СХД-ийн АН-ын гишүүд С.Эрдэнэ даргыг өргөдлөө өгч огцрохыг шаардаж байна” гэлээ.

СХД-ийн АН-ын гишүүн Э.Гэрэлмаа хэлэхдээ “30 жилийн түүхтэй Ардчилсан нам нь МУ-д ардчилсан хувьсгалыг бий болгож томоохон өөрчлөлтийг авчирч чадсан. Ардчилсан намаас олон дарга сонгогдож байсан ч өмнө нь ийм шударга бус хувиа хичээсэн дарга байсан удаагүй. Бид шударга ёсыг эрхэмлэдэг гишүүд дэмжигчид. Тиймээс шударга бус үйлдлийг таслан зогсооцгооё гэж уриалж байна” гэж мэдэгдлээ.

С.Эрдэнэ даргыг ажил үүргээ хувийн эрх ашигт урвуулан ашиглаж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн өргөдлөө өгч огцрохыг СХД-ийн АН-ын гишүүд шаардлаа .

 

 

М.ОЮУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
харамсалтай:ЗАЛЬТАЙ, ичих нүүргүй хүмүүс намын нэрийг их ашиглах юм даа. ЯАЖ яваад хүн амины хэрэгт хутгалдаж байсан нөхөр БГД ийн засаг дарга болсон юм вэ? БАС л ээдрээтэй асуудал. С. ЭРДЭНЭ БГД ийн засаг дарга байхаасаа л газрын наймаагаар баяжсан. БҮР давраад найрамдалд 3 орон сууц барьж зарах билээ. ЭНЭ хүнд ёс суртахуун ярих ч эрх байхгүй. АРГАгүй жирийн гишүүд нь асуудлыг сайн тунгаан ойлгож, хэцүү нөхрөөр дарга тавьсанг шүүмжилж байна 2019-06-22
DR. PRADHAN:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-07-04
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?