"Бэбэн-бабон " сайн ажиллаж буй. Бабон гэдгийг тайлбал: Батзандан- Аюуртсайхан- Болд- Оюунэрдэнэ- Нямбаатар гэдэг 5 нэрний эхний таван үсэг. БАБОН. Шударга бусын хонгилыг нураахад БАБОН-ы оруулж буй хувь нэмэр өндөр. -2018 онд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагасан нь эхний алхам. -2019 оны 1-р сарын 29 -нд УИХ-ын дарга М.Энхболдыг өндөр албан тушаалааас нь зайлуулсан нь хоёр дахь алхам. -Үүний дараа олигархи бүлэглэлийн бүх холбоо сүлжээг таслах ажилд орсон. Тухайлбал, бүлэглэлд үйлчилж байсан ерөнхий прокурор, АТГ-ын даргыг зайлуулсан. Мөн шударга үнэний төлөө тэмцэгчдийг тагнаж, чагнаж, мөшгиж, мөрддөг Тагнуулын Ерөнхий Газарт өөрчлөлт оруулсан. -Яг одоо бол эдгээр бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг шүүгч нарын цэвэрлэгээг эхлүүлж байна. Бид их цэвэрлэгээг хийнэ. УИХ -ын гишүүн, БАБОН Аюуртсайхан ингэж онцоллоо.
Э.НОМИН