-У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын нэгдүгээр зорилго
-эдийн засгийн хямралыг арилгах. Хоёрдугаар зорилго нь
- Шударга ёсыг тогтоох. Засгийн газрын тэргүүний дэвшүүлсэн энэхүү хоёр гол зорилгыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэхийн төлөө миний бие ч зүтгэж байна. Өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг хэдхэн гэр бүлд үйлчилж ирсэн. Уул уурхай дээр суурилж хөлжсөн олигархууд, эдийн засгийн бүлэглэл л улам баяжаад байдаг. Тэгэхээр ард иргэдийн амьдрал яаж сайжрах юм бэ? Ийм гаж тогтолцоог буюу, олигархуудын сүлжээг таслах, тогтолцоог нь нураах тэмцлийг У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Хэнтий аймагт өрнүүлж байна.
ХЭНТИЙН МЭДЭЭ сониноос ишлэв