ИЙМ Л " ХУТГУУР" ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ?

2019-07-22  

Төрийн нэг түшээ" бандааш" хоч зүүгээд улс төрөөс " халагдсан". Түүний дараахан Зам Тээврийн Яамны газрын дарга нар төрийн яамандаа архидан согтуурч, шударга нэгнийгээ бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн. Хэргийг үйлдсэн этгээд " аавынд" заларсан ч, нялх нойтон гурван хүүхэд, эхнэр нь бэлэвсэрч, аав ээж нь сайхан хүүгээ алдсан. Дээрх ёс зүйгээ гээсэн төрийн өндөр албан тушаалтныг залгаж Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсийн дарга М.Баасандорж ажлынхаа газрын улсын байцаагч нэгэн эмэгтэйг хүчиндэх гэж оролдсон, тэр хохирогч эмэгтэйн гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгасан тухай зарим нэг мэдээллийн сайт тухайн үедээ мэдээлсэн байдаг.

 

 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийн ёс зүйгүй үйлдэл үүгээр дууссангүй. Тэрбээр " Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн 18-р зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг зөрчиж "Монголын Тогооч нарын Холбоо" НҮТББ-ын ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчил үүссэнийг Авилгатай Тэмцэх Газраас тогтоож, 2019 оны 5-р сарын 09-ний өдрийн 05/3805 тоот албан тоотоороо илэрхийлсэн байна. Ёс зүй алдсан, ашиг сонирхолд автсан, хууль зөрчсөн Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Баасандоржид хариуцлага тооцож, Нийслэлийн МХГ-ын даргын шийдвэрээр албан тушаалыг бууруулсан нь М.Баасандоржийн эгдүүг хүргэсэн байна. Албан тушаалаасаа буухгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглан НМХГ-ын дарга Эрдэнэчулууны нэр хүндийг гутаан доромжилсон байна. Түүнийг нь Сүхбаатар дүүргийн ЦХ-ээс тогтоон М.Баасандоржид Монгол улсын Зөрчлийн хуулийн тухай 6.21 -зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу, ( 2 сая төгрөгөөр) торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргасан байна. Ийм л " хутгуур" , ноён нуруугүй этгээдүүдийг төрийн албанаас юуны өмнө цэвэрлэж байж төр цэвэршинэ. Шийдвэрийн хувийг хавсаргалаа. 

 
 
О.ГОО-ОЮУН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Baliar zawaan xurgan umnuud 2019-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?