ХУЛГАЙЧДЫН БАЙХ ГАЗАР ТѲРИЙН ОРДОН БИШ ...

2019-11-07  

Миний бие Норвеги гэх оронд 2002 оноос амьдарч, ажиллаж, эрдмийн зэрэг цол хүртэн өдийг хүрчээ.
Норвеги улсад очоод хөгжил дэвшлийг гайхахын зэрэгцээ ганцхан зүйл сэтгэл ханамжид нѳлѳѳлсѳн.   Энэ бол хѳдѳлмѳрийн шударга үнэлгээ,  түүнд дүйх өндөр цалин хөлс.
Норвегид ажиллах үнэн урамтай. Дундаж цалин 10 сая.  Эхнэр бид хоёрын  цалин нийлээд 20 сая (энэ бол тэндээ багад орно). Гэр бүлийн сарын энэхүү орлогынхоо 40-60 хувийг байр, машины банкны зээл, хоол хүнс, цахилгааны тѳлбѳр ..зэрэгт зарцуулна. Үлдэх 40-60 хувь нь гэр  бүлийн орлогын хуримтлал болдог. Байнга  рестoранд хооллож,  архи дарс, шар айраг эргүүлээд явдаг ѳрхѳд сарын 20 сая төгрөгний орлого гэдэг  Норвеги улсад хаанаа ч хүрэхгүй. Харин зѳв зохицуулалт, зѳв хандлагатай иргэн, ѳрх бүрт энэ цалин нь сэтгэл тэнүүн,  сайхан амьдрахад хангалттай.
Норвегийн өрх бүр хуримтлалын мөнгөө банкинд байршуулж, шаардлагатай тохиолдолд  банкнаас маш бага хүүтэй урт хугацааны зээл авч, орон сууц, тансаг хаус, шинэ машин худалдан авах хѳрѳнгѳ оруулалтаа шийддэг уламжлалтай.
Дээр нь эмнэлгийн үйлчилгээ, бүх шатны сургалт тѳлбѳргүй.  Хүүхдүүддээ нас зүсээр нь алагчлалгүй сар бүр мөнгө олгодог. Сургуулиас нь ном, дэвтрээр үнэгүй хангадаг.
Энэ сайн сайхан нийгмийн нууц юу вэ? Яагаад Норвегүүд аз жаргалтай, сайн сайхан амьдарч чадаад байна? Тэдний хөгжлийн нууц юу вэ?...
1. Норвеги улсын нууц нь ердөө л баялгаа үнэлсэн өндөр татвар. 78-н хувь хүртэл татвар авдаг л хөгжлийн зарчим. Манайх шиг өчигдөр нэмдэг,  өнөөдөр цуцалдаг татварын системтэй биш.
2. Баялгийн эзэмшил нь нээлттэй. Баялгийн эзэмшилд оролцдог "хулгайч улстөрчид" , дарга,  эрх мэдэлтнүүд байхгүй.
Тэгвэл, Монгол улсад энэ бүхэн яг эсрэгээрээ. Улс тѳрч нэр зүүсэн "Төрийн хулгайч"  нар 1996 оноос Монголын төрийг  " зайдагнаж", зѳвхѳн ѳѳрсдѳѳ л " хѳлжсѳнийг" нийгмээрээ харж байна.  Ийм тѳрийн " хулгайч" түшээд л  Монголын ард түмний сайхан амьдрал, улс орны хөгжил дэвшлийн чѳдѳр тушаа  болж ирлээ. Тѳсвийн жирийн  албан хаагч болох эмч,  багш , цагдаагийн цалин хөлсийг нэмсэн нэрнээс хэтэрсэнгүй. Тэд бүгд " ѳрѳнд унасан", сэтгэл гудгар байгаа нь энэ увайгүй тѳрийн бодлогын уршиг.
Тэгтэл газрын баялгаас орж ирэх АМНАТ-ыг Монголын нѳгѳѳ л тѳрийн түшээд  тэглэж амжлаа. Энэ ямар шийдвэр вэ? Улс орны хѳгжлийн эсрэг ийм шийдвэрийг тэгээд хэн, хаанаас гаргав аа?  Гээд цухалдаж сууна.
АМНАТ-ыг 5-aac 50 хувь болгож ард түмнийхээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого хэрэгжүүлэхийн оронд бүр тэглэлээ. Улмаар ҮХЦ-д нөлөөлж, улс орны эдийн засгийн тогтворгүй байдлыг дэвэргэлээ.
Үйлийн үрээр ҮХЦ-ийн дарга нь " Солонгос ѳгзѳгний"  асуудалд орооцолдон огцрох дээрээ туллаа. Харин ард иргэдийнхээ эсрэг шийд гаргаж, АМНАТ-ыг тэглэж буй Ерѳнхийлѳгчийн Тамгын газрын дарга З. Энхбoлд хариуцлага үүрэх учиртай.

Тэр хүн "Монгол ялна" уриатайгаар ерѳнхийлѳгчийн сонгуульд ялсан Монгол улсын ерѳнхийлѳгч (Баттулга) -ийн Тамгын Газрын дарга гээд тѳсѳѳл дѳѳ. "Монгол ялагдсаар" л.
"Муур багш" царайлан улс орон, ард иргэдийнхээ  эсрэг шийдвэр гаргаж буйг шударга иргэний хувиар тэвчилгүй шүүмжиллээ. Эрх мэдэлтнүүдэд оролцоогүй  бизнес,  орооцолдоогүй салбар, нөлөөлдөггүй хуулийн байгууллага гэж алга болжээ.


Улстөрчийн дүр эсгэн улс орны эсрэг шийд гаргаж буй эдгээр улс тѳрчдийг гишгэх газаргүй болгох ёстой. Тэдэнд  ёс зүй, улс төр, хуулийн хариуцлага тооцох цаг ирнэ.
Миний бие " тѳсвийн хулгайч" нарт  гүтгүүлж, доромжлуулсан. Сэтгэл санаа, ажил алба, нэр хүндээрээ хохирогчийн нэг. Дуугаа хурааж, номхон хүлцэнгүй явахад бас хязгаар бий.Гэмт хэрэгтэнд гишгэх газар ч үлдээхгүй тѳлѳѳ нэгдэе. Ард иргэдийн зоригийг мохоож дийлэхгүй.
Эрс зоригтой тэмцэе. Тэмцлээс Бүү ухар! Бүү шантар!


Др. М. Найданхүү.
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?