БАС НЭГЭН ҮЛЭГ ГҮРВЭЛ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2016-04-23  

Манай улсаас хууль бусаар гарган, Японд зарагдан, улмаар Европт хувийн цуглуулагчийн гарт очсон Завролофын зулзагыг өчигдөр эх орондоо эргүүлэн авчирсан тухай БСШУЯ-аас мэдээллээ. 

Энэ олдворыг манай орны говийн бүс нутгийн баруун хэсгийн дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бельгийн Вант Улсын Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон юм.

Уг олдворыг Чингис хаан нисэх онгоцны буудлаас Палеонтологи Археологийн музей, Соёлын өвийн төв, Палеонтологи, геологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн төв музейн зэрэг төлөөллүүд хүлээн авсан байна.

БСШУЯ, Бельгийн Вангийн Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнтэй 2015 онд Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг Монгол Улсад буцаахад талууд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсны дагуу ийнхүү авчирчээ.

Завролофын зулзагын олдвор өмнө нь олдож байгаагүй бөгөөд нас бие гүйцэхдээ 10-12 метрийн урт хүртэл өсдөг өвсөн тэжээлтэн амьтан юм.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?