ЦООХОР ИРВЭС АГНАСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2016-04-23  

Өмнөговь аймгийн Номгон сумын иргэн нэн ховор, тоо толгой нь цөөрсөн цоохор ирвэсийг агнажээ. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж аймгийн БОАЖГазраас мэдэгдлээ.

Тус сумын Эмгэнбулаг багийн малчин нүүдэллэж явсан ирвэсийг хотны нохойгоороо бариулж агнасан байна. Иймээс Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтныг агнасан тул эрүүгийн хэрэг үүсгэгдээд байгаа юм. Цоохор ирвэсийг агнасан тохиолдолд 13 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр барагдуулах хуультай юм. Алтайн нуруу дагуу нутагладаг цоохор ирвэс нь нэн ховор амьтан бөгөөд зохих байгууллагуудын хамгаалалтад байдаг.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?