УИХ-ЫН АСАН "БАНДААШ" ХОЧ ЗҮҮСЭН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

2019-11-13  

Хүүхэн хүчиндсэн асуудалд холбогдсон, Хэнтий аймгийн 42-р тойргоос нэр дэвшин сонгогдсон, УИХ-ын хамгийн залуу гишүүний 3 жил дамнан үргэлжилсэн  шүүх 2019 оны 11-р сарын 12-- ны өдөр эцсийн  шийдвэрээ гаргалаа.  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов.


Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга  хүчингийн хэрэгт хоёр удаа холбогдсон.  Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан байсан.
Иргэдийн комментэд: "Гантулга нь УИХ-д " золоор" сонгогдсоноо ухаантай боллоо гэж эндүүрсэн бололтой"." Түүнд эрх мэдэл, ямба л нэмэгдсэн. Харин тэр түүнийг буруу эдлэх гэж оролдсоныхоо горыг ийнхүү амслаа" гэсэн утга санаа бүхий сэтгэгдэл давамгайллаа.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?