ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХ ХУВИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН БАРЬЛАА

2019-11-18  

Олон жил яригдаж буй “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийг энэ сарын 14 нд  УИХ –д оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар батласан.Тэгвэл өнөөдөр энэхүү хуулийн эх хувийг УИХ-ын дарга Г.Занданшантар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьж ёсчилон баталгаажуулхыг хүслээ.УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Энэ нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн. Суурь зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” хэмээн танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг өргөн барихад, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Шадар сайд, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нарын зэрэг хүмүүс байлцлаа.  

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?