СБД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН М. БААСАНДОРЖ ТѲРИЙН АЛБАН ХААГЧИЙН НЭР ТѲРИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН

2019-11-20  

Ялсан намын нэрээр тѳрийн ѳндѳр албанд тохоон томилогдож, тѳрийн албаны нэр барьж  хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн тѳрийн албан хаагчдын урт жагсаалтыг Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандорж үргэлжлүүлж байна. 
М.Баасандорж нь тѳрийн албыг шударгаар эрхлэхийг биш, хувиа хичээхийг урьдчилал болгож байсныг хууль хяналтын байгууллага тогтоосон.
Ѳѳрийнхээ ажлын байр, эрх мэдлээр далайлган үүрэгт ажлаа умартан Солонгос эзэнтэй  "Ханара Март"  хүнсний дэлгүүр, " Даймонд мед премьер эстетик" шүдний эмнэлэг зэрэг компани, хувь хүмүүсийг дарамтлан авилга авч, ёс бус үйлдлийг нь хааж байсан мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан нь тогтоогдсон учир М.Баасандорж Хорих  461дүгээр  ангид ял эдлэн хоригдож байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн Аюуртсайхан, Санжмятав нар миний улс тѳрийн түшиг, мѳн миний найз нѳхѳд Цагдаа, Прокурорт, хүүхэд маань АТГ -т ажилладаг хэмээн худал ярьж, тэдний нэр сүрээр далайлган,  ѳѳрийн харьялаллын Аж Ахуйн Нэгжийг дарамтлан, айлган сүрдүүлэх хэлбэрээр удаа дараа авилга авч байсныг Хууль Хяналтын байгууллага шалган зохих ялыг оноосон байна. Тэрбээр айлган сүрдүүлэхээс гадна, шагнал урамшил олгоно, тѳрийн одон медаль авч ѳгнѳ, "Найман нэрийн барааны дэлгүүр"-ийн зѳвшѳѳрѳл олгоно гэх зэрэг арга сүвэгчилж,  ААН, хувь хүмүүсээс ихээхэн хэмжээний бэлэн мѳнгѳний залилан ч  хийсэн байдаг.
М. Баасандорж тѳрийн ѳндѳр нэр хүнд бүхий мэргэжлийн хяналтын даргын албан тушаалыг хувьдаа мѳнгѳ завших арга хэрэгсэл болгож "чадаж байсан"  нэгэн аж.
Тэрбээр Монголын тогоочдын холбооны тэргүүнээр сонгогдохдоо ч энэ санаагаа лавшруулсан  байна. Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга аль нэг мэргэжлийн салбарыг удирдах нь зѳрчилтэй ч М.Баасандорж үл ойшоосон. Мѳн л "мѳнгѳ  хийх"  л сонирхол түүнийг эзлэн дийлсэн бололтой.  Тэрбээр Мэргэжлийн Тогоочдын Холбооныхоо  гишүүддээ ном болон  хөргөгчийн наалт шахаж, гуч гаруй сая төгрөгийн  хандивыг бэлнээр  авч амжсан.
Энэ бол Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийн илэрсэн, зѳвшѳѳрсѳн хэргүүд. Үүний цаана юу юу орхигдсоныг иргэд л хэлж мэднэ. 
Ийм л тѳрийн албан хаагчид эрх баригч намын нэрийг, тѳрийн албаны нэр хүндийг ч хѳлдѳѳ чирч байх юм.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?