ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ ВЬЕТНАМЫН ГЭРЭЭГ БАТЛАВ

2019-11-22  

Монгол улсын засгийн газраас УИХ-д 10 дугаар сарын 8 ны өдөр өргөн мэдүүлсэн “Гэрээг соёрхон батлах тухай”хуулийн төслийг хэлэлцэж,энэ талаарх хууль санаачлагын тухай илтгэлийг Засгын газрын гишүүн,Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.Энэхүү гэрээг соёрхон батлах тухай хууль нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх,ялтан шилжүүлэх асуудалтай холбоотойгоор олон  улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ (БНХАУ, БНСУ, БНЭУ, Канад, БНКазахстан Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао), мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ (Орос, Турк, Польш, Куба) байгуулжээ. Харин Бүгд найрамдах социалист вьетнам улсын хооронд  эрүүгийн хэрэгтэнг шилжүүлэх,эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг Улаанбаатар хотноо 2000 онд 19 зүйл ангитайгаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар Ханой хотноо тус гэрээнд гарын үсэг зуран  байгуулсан байдаг байна.Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгсөн юм.Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?